
Шүүгчдийн хараат бус, бие даасан байдлыг хангах, хуульчдаас шүүгчдийг олж сонгох, хүний нөөцийг бүрдүүлэх, эрх ашгийг нь хамгаалах зорилготой захиргааны төв байгууллага бол Шүүхийн Ерөнхий зөвлөл юм. Шүүхийн ерөнхий зөвлөлийн харьяанд одоогоор 560 орчим шүүгч байдаг бөгөөд анхан болон давах шатны Ерөнхий шүүгч болон шүүгчдийн амь нас эрүүл мэндийг даатгалын гол зүйл болгожээ. Тэдгээрийн АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДИЙГ байгалийн эрсдэл, ахуйн эрсдэл, мал амьтны нөлөөгөөр үүсэх эрсдэл, техниктэй харьцах үеийн эрсдэл, гуравдагч этгээдээс шалтгаалсан эрсдэл, гэнэтийн осол зэргээс хамгаалах зорилготой аж.
Сүүлийн найман жилийн хугацаанд татвар төлөгчдийн 6 ТЭРБУМ 18 сая төгрөгийг энэ төрлийн үйлчилгээнд зарцуулсан байна. Хэдийгээр хуулийн дагуу үйл ажиллагаа ч гэлээ ямар нэг эрсдэл, гомдол гараагүй бол шүүгчид уг мөнгийг даатгалын компаниус гаргуулж авдаггүй, шууд төлдөг нь анхаарах асуудал юм.
Иргэдийн дунд шүүхэд итгэх итгэл улам бүр суларч, үнэн зөв шүүхийн шийдвэр авч чадахгүй болоод байгаа. Ийм үед шүүгчдийн даатгалын зардлыг ИРГЭД ТӨЛСӨН ТАТВАРААСАА ДААЖ БАЙГАА нь шударга бус зүйл юм. Төрийн нээлттэй мэдээлэл болон төрийн худалдан авах ажиллагааны цахим хуудаст бүртгэлтэй байгаа тендерийн мэдээллийн өгөгдлөөс шүүж үзэхэд сүүлийн найман жилд ШЕЗ-өөс татвар төлөгчдийн төлсөн ЗУРГААН ТЭРБУМ 18 сая төгрөгийг дээрх даатгалын үйлчилгээнд зарцуулжээ.
2018, 2019 онд ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндоржийн үед 1 тэрбум 192 саяар 507 шүүгчийн АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДИЙГ даатгуулсан.
2020, 2021 онд ШЕЗ-ийн дарга Э.Батбаярын үед 546 шүүгчийн АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДИЙГ татвар төлөгчдийн 1 тэрбум 192 сая төгрөгөөр даатгасан.
2022 он ШЕЗ-ийн дарга Д.Зүмбэрэллхамын үед 540 гаруй шүүгчийн АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛД улсын төсвийн 555 сая 900 мянган төгрөгийг,
2023 он ШЕЗ-ийн дарга Р.Онончимэгийн үед улсын төсвийн 634 сая 442 мянга 500 төгрөгөөр 580 шүүгчийн АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН үйлчилгээ авсан
2024 он ШЕЗ-ийн дарга Л.Энхбилэгийн үед улсын төсвийн 1 тэрбум 540 сая төгрөгөөр 550-580 шүүгчийн АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДИЙГ даатгасан бол
2025 он ШЕЗ-ийн дарга Н.Мөнгөнцэцэгийн үед улсын төсвийн 1 тэрбум 500 сая төгрөгөөр 550 шүүгчийн АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН үйлчилгээ авна гэж тендер зарлажээ.






Холбоотой мэдээ
-
11 цаг 50 мин
-
Уржигдар 09 цаг 15 мин
-
2025-03-28
-
2025-03-28
-
2025-03-26
-
2025-03-28