БАРИМТ: Монополын эсрэг газрын дарга Б.БИЛГҮҮНИЙ 240 саяар "ГАРАА УГААСАН" гэрээнүүд...
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2025-03-25

Төрд ямар ч хэрэггүй нэг агентлаг байгаа нь одоогоор “Монополын эсрэг” гэсэн автортай ч МОНОПОЛЧЛОЛЫГ ДЭМЖДЭГ нэгэн байгууллага болчихоод байна.  Өмнө нь энэ байгууллагыг АН-ын үед О.Магнай, МАН-ын үед поп Б.Бат-Эрдэнэ, С.Мөнхчулуун нар удирдаж байхдаа овоо дуугардаг, ийм газар байдаг гэдгийг иргэд мэддэг байсан бол одоо сураг алдарчээ.

Мартагдах шахсан энэ байгууллагын даргаар Стандартчлал, хэмжил зүйн газрын даргын стандартад тэнцээгүй Б.Билгүүн гэх нөхөр ирчихсэн байгаа. Тэрбээр ирсэнээсээ хойш татвар төгөгчдийн 240 сая төгрөгөөр ГЭРЭЭ ХИЙЖ, татвар төлөгчдийн мөнгөөр ГАРАА УГААХААС ӨӨР ЗҮЙЛ ХИЙСЭНГҮЙ бололтой. Татварын мөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулж МОНОПОЛ МӨНГӨ ҮРЭЛТИЙН ТОД ЖИШЭЭ болсон баримтуудыг хүргэе. 2025 оны 03 дугаар сарын 19-нд СЕХ-оос хуучнаар “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар”-т сонгуулийн сурталчилгаанд хяналт тавих чиг үүргийн хүрээнд 240 сая төгрөгийг олгосон байна.

Гэвч тус газрынхан “сохорсон биш завшив” гэгчээр сонгуулиар дамжуулан үр ашиггүй зарцуулалт, үр ашиггүй худалдан авалт ихийг хийжээ. Тухайлбал “Монтех” ХХК-тай 9 сая 650 мянган төгрөгийн үнэтэй тараах материал буюу брошур, 900 ширхэг плакат зэргийг хийлгэсэн бол тус бүр нь 5 сая 945 мянган төгрөгийн үнэтэй 65 инчийн ухаалаг самбар хоёрыг, 5.7 саяар тоног төхөөрөмж авсан, 11.3 саяар суурин компьютер, 18 сая төгрөгөөр мөн компьютер, 15 сая төгрөгөөр мониторингийн үйлчилгээ хийлгэсэн зэргээр үржээ.

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.150.61)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.