Тэнгисийн эргийн бүсгүйчүүдийг өөрийн гэсэн үзэл бодол, хэв маяг, дотоод ертөнцөөрөө татаад буй загвар өмсөгч, DJ Хонгор нь Берлин хотод төрж, герман хэлээр хэлд орсон. Анх 10 настайдаа Монголдоо ирж хөдөөгийн хүүгийн адилаар аргал түүж, морь унаж, нүүдэлчин соёлынхоо зах зухаас мэдэрсэн түүхтэй. Түүний байгаа байдал, дотоод ертөнцийг өнгийж харсан бүсгүй түүнд татагдахгүй байхын аргагүй билээ.Тэрээр нэг дурласан бүсгүйдээ жинхэнээсээ, чин үнэнчээр, гүн гүнзгий дурладаг.Харин чанга дуутай, олон ааштай бүсгүйчүүдэд татагддаггүй. Ямар ч тохиолдолд өөрийнхөөрөө чөлөөтэй байх дуртай нэгэн.Түүнийг дэмжиж байгаа үзэгчдийн сэтгэгдлээс харвал хамгийн энгийн бөгөөд өөрийнхөөрөө, яваандаа шоуны гол тоглогч нь болох оролцогч гэж харж байсан ч түүний болзоот бүсгүй МICHI хасагдсан нь үзэгчдийн хувьд сэтгэл гонсойлгосон хүндхэн хасалт байлаа. Одоо түүнийг шинэхэн хайрын романс хүлээж байна уу гэдгийг дараагийн дугаараас харах л үлдлээ.






-
23 цаг 53 мин
-
Өчигдөр 09 цаг 30 мин
-
Уржигдар 17 цаг 16 мин
-
Уржигдар 14 цаг 16 мин
-
Уржигдар 10 цаг 29 мин
-
Уржигдар 09 цаг 48 мин
-
Уржигдар 09 цаг 41 мин
-
Уржигдар 09 цаг 40 мин
-
Уржигдар 09 цаг 37 мин
-
2025-03-28
-
Уржигдар 17 цаг 16 мин
-
Уржигдар 09 цаг 37 мин
-
Уржигдар 14 цаг 16 мин
-
2025-03-28