СХД-ийн 18 дугаар хороо “СТ-4” орон сууцны дахин төлөвлөлтийн ажлыг “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК хариуцна
Үйл явдал
/
Уржигдар 16 цаг 30 мин

2016 онд Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар ашиглалтын шаардлага хангахгүй байгаа СХД-ийн 18 дугаар хороо “СТ-4” орон сууцыг буулгаж, шинээр барихаар болсон. Гэвч тус төслийн гүйцэтгэгчийн гэрээ байгуулсан ААН-ийн хариуцлагагүйгээс болж, иргэд хохироод байгаа юм. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамжаар тус барилгын дахин төлөвлөлтийн ажлыг үргэлжлүүлэх, хяналт тавих асуудлыг “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-нд шилжүүлээд байна. Энэ хүрээнд “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн холбогдох албаныхан СХД-ийн 18-р хорооны “СТ-4” орон сууцны оршин суугчдын төлөөлөлтэй уулзлаа.

Оршин суугч н.Батжаргал: 2023 оноос анхны төсөл хэрэгжүүлэгч “Хур алтан өргөө” ХХК-ийн гүйцэтгэгч компаниуд хэд хэдэн удаа солигдож, барилгын гүйцэтгэл зогсонги байдалтай байгаа. Иргэдэд дахин төлөвлөлттэй холбоотой мэдээлэл дутмаг байна. Тус барилгын ажлыг гүйцэтгэж байгаа хувийн компаниуд иргэд, оршин суугчдад эргэлзээтэй мэдээлэл өгч, танай байгууллагыг хувийн компани мэтээр тайлбарлаж байна. “Хур алтан өргөө” ХХК-тай гэрээ хийсэн айлууд хаалга, цонхоо аваад нүүчихсэн. Үүнээс болж бусад оршин суугчид хохирсон. Товчхондоо, биднийг зүгээр амьдарч байхад халуун хүйтэн ус тасалж, хөөгөөд гаргачихсан гэсэн үг. СТ-4 орон сууц 27 өрхтэй. Үүнээс “Хур алтан өргөө” ХХК-тай 14 айл гэрээлсэн. Гэрээлсэн айлууд компаниасаа эхний  үе шатад түрээсийн мөнгө авч байсан. Гэрээ хийгээгүй айлууд түрээсийн ч мөнгө байхгүй, хүнд нөхцөл байдалтай байна” гэлээ.

“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн Захиргаа, санхүүгийн газрын дарга Б.Пүрэвсүрэн “Түрээсийн төлбөр, санхүүгийн чадавх зэргийг харгалзан үзээд өмнөх алдааг давтахгүйгээр дараагийн компанийг энэхүү дахин төлөвлөлтийн төсөлд оруулж ирэх учиртай. Бид захиалагчийн хяналтаа тавьж, төлөвлөсөн төлөвлөгөөгөөр ажлыг нь шахаад явна” гэлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.134.105.118)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.