“Уран харандаа” таталбар зургийн улсын хоёрдугаар уралдааныг 4 дүгээр сарын 8-10-ны өдрүүдэд зохион байгуулна
Үйл явдал
/
Уржигдар 10 цаг 33 мин

Соёл урлагийн их сургуулийн Театрын урлагийн сургууль санаачлан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны дэмжлэгтэйгээр Монгол Улсын хэмжээнд дүрслэх урлагийн чиглэлээр сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж буй мэргэжлийн их, дээд сургууль болон Ерөнхий боловсрол, тусгай дунд, лицей сургуулийн төгсөх ангийн сурагчдын дунд багш оюутнуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, оюутан залуусыг дэмжих, авьяас чадварыг нээн хөгжүүлэх, бүтээлч хандлагыг нэмэгдүүлэх, тайз дэлгэцийн зураач мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх зорилгоор “Уран харандаа” таталбар зургийн улсын хоёрдугаар уралдааныг 2025 оны 4 дүгээр сарын 8-10-ны өдрүүдэд “Хүүхдийн урлан бүтээх төв”-д зохион байгуулна.

Уралдааны хүрээнд оюутнуудын зурж, бүтээсэн жүжгийн жижиг хэрэглэл, макет, тайз болон дүрийн эскиз зургуудаас бүрдсэн хамтарсан үзэсгэлэн дэлгэн олон нийтэд толилуулахаас гадна “Таталбар зураг”, “Дүр зурах”, “План зураг”,”Натюрморт зурах”, “Тайз, дэлгэцийн зураач мэргэжлийн онцлог” зэрэг сургалтуудыг зохион байгуулах юм.

Доорх удирдамжтай танилцан бүртгүүлж, холбогдох мэдээллийг 99580388 дугаараас авна уу.

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.63.204)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.