
Хүмүүс хаана амьдарна тэнд асуудал үүсч, түүнийг шийдэхийн тулд ухаанаа уралдуулж, арга, гарц шийдлийг хайж, бодлого боловсруулдаг. Энэ бол хүний нийгмийн онцлог. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 1,8 сая иргэн чихэлдэн амьдарч, түгжрэл, утаа, ажилгүйдэл, ядуурал, цахилгааны хязгаарлалт, үнийн хөөрөгдөл зэрэг нийгмийн том асуудлуудтай нүүр тулгарч байна.
Эдгээр асуудлыг шийдэж, иргэдээ ажилтай, орлоготой, ядаж л амар тайван орчинд амьдруулах арга замыг сүвэгчилж, ухаанаа уралдуулж, бодлоо чилээж суугаа 126 гишүүний төлөөлөл нь Хан-Уул дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.АЛДАРЖАВХЛАН.
Хаана асуудал, бухимдал, маргаан, будлиан гарна тэнд л Алдараа гишүүн оччихсон зөв гаргалгааг олчихсон, асуудлыг намжаачихсан байдаг. Яармагийн иргэд Нисэхийн тойрог дээр түгжирч машиндаа хонохын наагуур юм болдог байсныг мань эр дүүргийн Засаг дарга байхдаа шийдэж, тойргийг дөрвөн замын уулзвар болгосон. Одоо яармагийнхан тэнд гацахаа больсон. Нисэхийнхэн ЗЭВТЭЙ УС уудаг байсныг анзаарч шугам хоолойг нь шинэчлэв. Одоо цэвэр ус ууж байгаа. Солонго I II хорооллынхон сургууль цэцэрлэггүй яана вэ гэж дуу тавьж, гуу малтаж байхад Ж.Алдаржавхлан гишүүн хөөцөлдөж гүйсээр байгаад барилгын сайдаар асуудлыг шийдүүлсэн гэх мэт иргэдтэйгээ эргэх холбоотой ажилласаар өдийг хүрчээ.
Түүний санаачилсан нэг чухал реформ бол “20 МИНУТЫН ХОТ” концевц юм. Хотын иргэд өөрийн амьдарч буй хороо дүүргийнхээ нутаг дэвсгэрт алхаад 20 минутын дотор төрийн бүх үйлчилгээг авдаг байх бодлогыг Засгийн газар, хотын захиргаатай хамтран хэрэгжүүлэхээр болоод буй. Энэ дундаа одоогийн 9 дүүрэг, 248 хороод нийлүүлэн 14 дагуул хот болгож, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд бие даасан шийдвэр гаргадаг, хариуцлага хүлээдэг ийм шийдлийн анхны санааг гаргаж байв. Түүний энэ шийдвэр ажил хэрэг болж хэрэгжихэд тун богино хугацаа үлдээд байгаа нь сайшаалтай. Нийслэлийн төлөөлөгчөөр найман жил ажиллахдаа хотынхоо хөгжлөөс бодлоо салгаагүй түүний мэргэн ухааны, цэцэн бодлыг өнөөгийн удирдлагууд хэрэгжүүлэх гэж байгаа нь сайшаалтай юм.






-
23 цаг 43 мин
-
Өчигдөр 09 цаг 30 мин
-
Уржигдар 17 цаг 16 мин
-
Уржигдар 14 цаг 16 мин
-
Уржигдар 10 цаг 29 мин
-
Уржигдар 09 цаг 48 мин
-
Уржигдар 09 цаг 41 мин
-
Уржигдар 09 цаг 40 мин
-
Уржигдар 09 цаг 37 мин
-
2025-03-28
-
Уржигдар 17 цаг 16 мин
-
Уржигдар 09 цаг 37 мин
-
Уржигдар 14 цаг 16 мин
-
2025-03-28