ЗАРЛАСАН ТЕНДЕР, ЗАДАРСАН БАРИМТЫН эсрэг ямар ч дарга НЯЦААЛТ ХИЙЖ ЧАДАХГҮЙ...!!
Нийтлэл
/
2025-02-14

Толгой хаашаа даялана хүзүү тийшээ эргэдэг нь жам. Ажилд томилсон, цүнхээ бариулсан дарга нь юу гэнэ ЦҮНХ БАРИГЧИД нь цөм л амыг нь дагаж, гутлын улыг нь долоох шахам долигононо. Үнэн гутлаа өмсөж байхад ХУДАЛ УУЛ ДАВААД ЗУГТДАГ гэж үгтэй.

БАРИМТ үзээд БАНТСАН Ш.ЁЛ дарга үнэнд гүйцэгдээд “ЁОЛЖ” БАЙНА

Төсвийн мөнгөнөөс ХУМСАЛЖ, хувьдаа МАШИН АВАХ тендер зарласан дарга нар ҮНЭН НЬ ИЛРЭЭД ЭХЛЭХЭЭР булхайгаа нуух гэж элдэв мэдэгдэл гаргаж, Аймгийн засаг дарга Ш.ЁЛ, Шадар сайд Т.Доржханд нар айж сандарч эхэлжээ. Засагтаа гологдож, зарласан тендертээ БҮДЭРЧ яваа Дорнодын Засаг дарга Ш.ЁЛ гэгч намын нэр барьсан нөхөр улаан цайм өөрийнхөө албан тушаалаар далайлган 450 САЯАР ЛАНД-200 худалдан авахаа зарласан. Зарласан тендерийнх нь БЭХ ХАТАЖ АМЖААГҮЙ байхад айж сандарч, ташаа мэдээлэл хэмээн өөрийн сошиал хуудастаа нийтэлсэн.

Дорнодын Засаг дарга яаж ч үгүйсгэсэн ЦАГААН ДЭЭР ХАРААР БИЧСЭН баримтыг үгүйсгэж чадахгүй нь ОЙЛГОМЖТОЙ. Гэвч түүнийг өмөөрч дэмжсэн сэтгэгдлүүд олноороо хөврөв. Ажиглахнээ орон нутгийн сонгуулийн компанит ажилд нь хүчин зүтгэсэн, хөгжөөн дэмжигчид, ажил албан тушаалд томилогдсон МАН-ын нөхдүүд байх агаад ДАРГА НЬ халагдвал дагаад хоолгүй болох хувь заяатай “балиашиг”-чид аж.

ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарын “ЭМЗЭГ ДЭЛБЭЭ” буюу ТЕНДЕРТЭЭ ТӨӨРЧ буй Д.БЯМБАСҮРЭН даргын “ӨВДӨЛТ”

Дараагийн ЭМЗЭГХЭН ДАРГА бол “Эрчим хүчний үндэсний төв”-ийн захирал Д.БЯМБАСҮРЭН гэгч. БАРИМТААР ҮНЭНГ ИЛЧИЛХЭД бачимдсан дарга нар АЙЖ САНДАРЧ байж суухаа олж ядаж байна. Бас л зарласан тендертээ будилж байгаа эрхэм. Тухайн байгууллагаас мэдэгдэл гаргаж “ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААХГҮЙ, ИРГЭДЭД ТӨӨРӨГДӨЛ ҮҮСГЭХГҮЙ БАЙХЫГ ХҮСЬЕ” гэх агуулгатай мэдэгдэл гаргажээ. Жинхэнэ худал мэдээллийг агентлагийн дарга өөрөө гаргаж гол зорилгоо бичээгүй нь АЛДАА БАЙВ. Д.Бямбасүрэн дарга болон тендер зарлах сонгон шалгаруулах хорооныхон нь ЗАХИАЛАГЧ: “ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХХК хэмээн бичсэнээс харвал яах аргагүй тус байгууллага л гурвын гурван ширхэг ТУУЛАХ ЧАДВАР САЙТАЙ, шинэ жийп авах гэж байгааг хэн ч ойлгомжтой. БАРИМТ худлаа ярихгүй. Баримтыг ХЭН Ч ҮГҮЙСГЭХ БОЛОМЖГҮЙ.

“ШАР ХҮНИЙ” өмнөөс “ХАР ХҮН” гэгчээр Т.ДОРЖХАНД сайдын МЭДЭГДЭЛ хэмээх ТЭНЭГЛЭЛ

Шар хүний өмнөөс “ХАР ХҮН” гэгчээр агентлагийн даргыг өмөөрч Засгийн газрын “хонц” Шадар сайд Т.ДОРЖХАНД мөн л хошуу нэмэрлэж, ТАШАА МЭДЭЭЛЭЛ гэжээ. Засгийн газраас эхлүүлсэн “ЭРЧИМ ХҮЧНИЙ РЕФОРМ”-ын үндэсний хороог тэрбээр удирдаад ганц хийсэн ажил нь ТОГНЫ ҮНЭ НЭМСЭН хэрэг. Өөрөөр ямар ч реформ хийсэнгүй. Хийхийг ч хүссэнгүй. Засгийн газрын бөөрөнд “хоног төөрүүлж” ЗАДАРЧ яваа түүнд ЯДАРСАН ИРГЭДИЙН АМЬДРАЛ ямар ч хамаагүй аж. Тэрээр хэрээс хэтэрсэн мэдэгдэл хийж “УЛСТӨРИЙН КАРЬЕРТАА ЦЭГ ТАВИХАА МЭДЭГДСЭН” нэгэн.

Эрчим хүчний компаниудын дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байгаа үйлдлийг таслан зогсоож, ТАТАН БУУЛГАНА, төрийн оролцоог багасгана гэж ам алдсан эрхэм сайдын АМ, АЖИЛ ХОЁР ЗӨРЖ өөрийн эрх ашгаа хамгаалж байгаа нь цаанаа ХҮН НАМЫНХАН ТӨСВИЙН МӨНГӨӨС ХУМСЛАХ ГЭЖ БАЙГААГАА ил цагаан зарласантай холбоотой гэж ойлгож болно.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
1
1
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.140.29)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.