Монгол улсын 44 тамирчин хүч үзсэн ОЛИМПИЙН наадмаас АНХНЫ ПАРАЛИМПЫН ЭМЭГТЭЙ АВАРГАТАЙ болов
З.Батхуяг
Нийтлэл
/
15 цаг 4 мин

Монгол улсын 44 тамирчин хүч үзсэн ОЛИМПИЙН наадмаас АНХНЫ ПАРАЛИМПЫН ЭМЭГТЭЙ АВАРГАТАЙ болов

Дэлхийн хүн төлөрхтний эв нэгдлийн бэлэгдэл, таван тивийн шилдэг тамирчид хуран чуулж, Францын Парис хотноо зуны олимпын 33 дахь наадам долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-нд спортын 32 төрөл, 329 зай, жин, ангиллаар болж, 206 орны 10 714 тамирчин оролцлооЭнэ олимпоос нийт 91 орны тамирчид медаль хүртсэн. Үүнээс 63 орны тамирчид алтан медальд хүрэв. Нэгдсэн дүнгээр АНУ-ын тамирчид 40 алт, 44 мөнгө, 42 хүрэл, нийт 126 медальтайгаар тэргүүллээ. Наадмын үеэр спортын 10 төрөлд дэлхийн 17, олимпын 68 шинэ дээд амжилт бүртгэгдсэн байна. Монгол улсын хувьд спортын 15 төрөлд 44 тамирчин оролцсоноос олимпын наадмаас нэг мөнгөн медаль хүртсэнээр 204 орноос 74 дүгээр байр эзэлж, паралимпын наадмаас нэг алт, гурван мөнгөн медаль хүртсэнээр 170 орноос 57 дугаар байр эзэлсэн билээ.

Олимпын жүдогийн тэмцээнд 122 улсын 378 тамирчин хүч сорилоо. Эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд 2024 оны дэлхийн аварга Б.Баасанхүү эх орныхоо нэрийг өндөрт өргөн амжилттай оролцож МӨНГӨН МЕДАЛЬ хүртсэн бол бусад тамирчид шагналт байранд шалгарав.

Харин “Парис-2024” зуны паралимпын наадмын паратаеквондогийн төрөлд алтан медаль хүртэж, гарамгай амжилт гарган, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн тамирчин нь Паратаеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин Уламбаярын Сүрэнжав байлаа. “Парис 2024” паралимпын 17 дахь удаагийн наадмын эхний өдөр Таэквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд хүч сорьсон Ираны тамирчин Зара Рахимиг 5:2-оор илүүрхэн ялж, паралимпын наадмын аварга боллоо. Тэрбээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, Ази тивийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт, олон улсын хэмжээний мастер цолтой тамирчин юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.205.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.