ОНЦЛОХ УЛСТӨРЧ:  Улсын төсвийг үр ашигтай, алдагдалгүй батлуулсан шинэхэн улстөрч ШАРК Д.ЭНХТҮВШИН
З.Батхуяг
Нийтлэл
/
18 цаг 42 мин

Улиран одож буй 2024 онд Монгол улсын нийгэм, эдийн засаг, улстөр, геополитик бүхий л салбарт эрс өөрчлөлт, өсөлт гарсан томоохон бодлого шийдвэрүүд өрнөлөө. Эдгээрээс оны онцлох улстөрч, онцлох үйл явдал, оны онцлох шийдвэрүүдийг тоймлон хүргэж байна.

 Улсын төсвийг үр ашигтай, алдагдалгүй батлуулсан шинэхэн улстөрч ШАРК Д.ЭНХТҮВШИН

Шинэ парламентад хэлье гэснээ шуудхан хэлчихдэг, зоригтой, зарчимтай, тууштай гишүүд олон бий. Тэдний нэг нь Монгол Ардын намын жагсаалтын долоод бичигдэж УИХ-ын гишүүн болсон, бизнес эрхлэгчдийн төлөөлөл Дашцэрэнгийн Энхтүвшин юм. Салбар салбарын төлөөллийг парламентад төлөөлөл болгон оруулж, тэднээр дамжуулан нийгмийн бүхий л салбарт төрийн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг хүргэхээр Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэн бүр тэгш эрхтэй байх зарчимыг баримтлан ажиллаж байгаа нь энэ парламентын гол онцлог. Тийм ч учраас хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн дуу хоолойг УИХ-д хангалттай сайн илэрхийлж, татварын уян хатан нөхцөл, томоохон төслүүдийг хэрэгжүүлэх, ажлын байр бий болгоход хувийн хэвшил давуу эрхтэй оролцоно гэдэг байр суурийг хатуу илэрхийлдэг нь түүнийг 126 гишүүнээс арай түрүүлж олны танил болоход нөлөөлсөн.

Тэрбээр Засгийн газраас өргөн барьж УИХ-аар хэлэлцэн батлуулсан 2025 оны улсын төсвийг хэтэрхий тэлсэн, ашиггүй зардал ихтэй, үрэлгэн төсөв хэмээн шүүмжилж 3,6 их наяд төгрөгийг танах санал гаргасан нь эрчээ авч гишүүдийн дэмжлэгийг авав. Засгийн газраа эрс шүүмжилсэн тэрбээр намын нөхдөөсөө ч зэмлэл хүртээд амжсан. Тэрчлэн МАН-ын гишүүд, дэмжигчдээс уучлал гуйхыг хүртэл намын эрх бүхий албан тушаалтан нь шаардсан. Түүнчлэн намын гишүүнчлэлтэй нь ярина гэдэг сануулгыг хүртэл өгөөд амжсан.

Гэвч ШАРК Д.Энхтүвшин гишүүн ШАНТРАЛГҮЙ зүтгэсээр байгаад АЛДААТАЙ төсвийг алдагдалгүй болгон батлуулж, улстөрд өөрийн имиж, өөрийн өнгө төрхөө тод үлдээсэн нь онцлохоос өөрцгүй улстөрчийн шийдвэр байлаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
2
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.201.71)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.