Төрийн байгууллагууд албан хэргээ кирилл болон үндэсний бичгээр хөтөлж эхэллээ
Нийтлэл
/
Уржигдар 09 цаг 06 мин

2015 онд батлагдсан Монгол хэлний тухай хуулийн нэг заалтыг 10 жилийн дараа буюу 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр тусгасан. Хууль батлагдсанаас хойш бэлтгэл хангуулахаар хугацаа өгсөн энэ заалт нь "Төрийн захиргааны бүх шатны байгууллагууд албан хэргээ кирилл болон үндэсний бичгээр хослуулан хөтөлнө" гэсэн зохицуулалт.
 
Хуулийн энэ заалтыг 2025 оны ажлын эхний өдөр буюу нэгдүгээр сарын 2-ны өдрөөс мөрдөж эхэлснээ зарим байгууллагууд мэдээлжээ. Тухайлбал: 

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл 2025 оны 1-р сарын 2-ны өдрийн анхны албан бичгээ хос бичгээр хөтөлснөө цахим хуудаснаа мэдээлжээ.

Мөн Засгийн газрын хуралдаанаар 2025 оныг “Нийслэлийн бүтээн байгуулалтыг дэмжих жил" болгон зарласантай холбоотой хотын дарга Х.Нямбаатар захирамж гаргасан бөгөөд уг захирамжийг мөн хос бичгээр хөтөлсөн байна.   

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.122.145)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.