Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулахыг Засгийн газарт чиглэл болгож, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойн өдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр зарлиг гаргасан билээ. Ерөнхийлөгчийн зарлиг ёсоор Монгол Улсын Засгийн газраас 2024 онд 21 дүгээр тогтоол гаргаж, “Шинэ Хархорум” хотын төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/ боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр зарласан.Уг төслийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны даргаар Улаанбаатар хотын Ерөнхий архитехтороор ажиллаж байсан Н.НАЦАГДОРЖ АЖИЛЛАЖ байна. Онц хийсэн ажилгүй, байгуулсан гавьяагүй, цаасан дээрх хотыг Н.Нацагдорж архитехтор удирдахад амархан байх нь ойлгомжтой.
Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэгчээр БААХАН МӨНГӨ ИДЭЖ УУЖ, ҮРЭН ТАРАН ХИЙЧИХЭЭД чимээгүй арилаад өгнө. Дараагийн дарга нь ирээд дахин мөнгө гуйж, энд тэндээс царайчилна. Ямар сайндаа л Сангийн сайд Б.ЖАВХЛАН “Бөөн мөнгө тавиулчихаад ажлаа сайн хийгээрэй. Өнгөрсөн намар тодотголоор 15 тэрбум төгрөг тавиулчихаад юу ч хийгээгүй шүү. Би танай төсөлд итгэхгүй байна” хэмээн чуулганы индрээс хэлээд авсан. Энэ мэтээр Н.Нацагдоржийн ажил нохойн замаар орж байгаа нь илт.
Гадны судлаачид, эрдэмтийг оролцуулсан эрдэм шинжилгээний хурал, макет загварын үзэсгэлэн зохион байгуулахаас өөрийг хийгээгүй тэрбээр 2024 оны 11 дүгээр сард 9 сая 605 мянган төгрөгөөр тус бүр нь 565000 төгрөгийн үнэтэй 17 ширхэг ХАДЛАН ДЭЭЛ худалдан авчээ. Уг худалдан авах гэрээг Л.Оюунболор захиралтай “Цогц орших голомт” ХХК-иас 2024 оны 11 дүгээр сарын 08-нд худалдан авчээ.
-
12 цаг 32 мин
-
Уржигдар 11 цаг 07 мин
-
Уржигдар 11 цаг 03 мин
-
Уржигдар 11 цаг 07 мин
-
Уржигдар 11 цаг 00 мин
-
2025-01-04
-
Уржигдар 11 цаг 03 мин
-
Уржигдар 08 цаг 51 мин
-
Уржигдар 09 цаг 06 мин
-
Уржигдар 09 цаг 59 мин
-
Уржигдар 08 цаг 48 мин
-
Уржигдар 09 цаг 12 мин
-
12 цаг 32 мин