Чингис хаан музейн захирал С.ЧУЛУУН өөртөө давуу байдал үүсгэн ГУРВАН САЯ ТӨГРӨГИЙН УРАМШУУЛАЛ авчээ
Сэдэв, асуудал
/
Уржигдар 18 цаг 28 мин

“Чингис хаан” үндэсний музейд бүрдэж буй жаал зугаа төгрөгийг “түүхээ худалдсан түүхч” гэдэг нэрээр алдаршсан, АКАДЕМИЧ С.Чулуун гарынхаа салаагаар урсгаж, юм үзээгүй хүн шиг туйлж байна. УИХ-аар шийдвэр гаргаж 2025 оны улсын төсөвт төрийн албан хаагчдын цалинг инфляцтай уялдуулж зургаан хувиар нэмэхээр болсон. Гэтэл шинэ оны босгон дээр “Чингис хаан” музейн захирал С.Чулуун 1-20 сая төгрөгийн ажлын гүйцэтгэлийн мөнгөн урамшуулал олгох тушаал гаргаж улсын төсвийн 509 сая төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 10-аас хойш тараажээ.

Түүнчлэл өөртөө ч бас хувь хүртэхээ мартаагүй байна. Тухайлбал 2024 оны 12 сарын 24-ний өдрийн А/214 тоот тушаалаар Монгол улсад орчин цагийн музейн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд “Монголын Музейн нэгэн зууны түүхэн хөгжил” сэдэвт архивын баримт, гэрэл зургийн бүтээлд оролцсон эрдэмтэн судлаачдад урамшуулал олгох тухай тушаалаар өөртөө гурван сая төгрөг авсан бол бусад эрдэмтэддээ тус бүр нэг нэг сая төгрөг олгожээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.133.147.193)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ы (139.5.217.124) 2025-01-07 20:47:02
ИЧИЖ ҮХМЭЭР