Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр /2025.01.08/ танилцууллаа.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
-Төрийн өмчит 122 компанийн мэдээллийг таван компани л нэгтгэдэг. Нийт 51 компани нийлээд 380 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлдэг. Үлдсэн 41 компани -150 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Тиймээс бид эдгээр компанийн статусыг тодорхой болгоно. Төрийн өмчит компани Баялгийн сан, төсөвт орлого төвлөрүүлэх үүрэгтэй. Хөрөнгийн менежмент хийдэг, засаглалыг сайжруулдаг компанитай нэгтгэнэ. Засгийн газрын дэргэд уул уурхайн компаниудын нэгдэл буюу "Эрдэнэс Монгол", уул уурхайн бус компаниудын нэгдэл буюу "Эрчист Монгол" гэж байгуулна. Харин яамдууд дээр байдаг улсын төсөвт үйлдвэрийн газар нэртэй, улс төрийн аж ахуйн тооцоот, төсвөөс санхүүждэг байгууллагуудыг шинээр зохион байгуулж, нийтийн үйлчилгээний байгууллага гэдэг статус руу шилжүүлнэ.
Хувийн хэвшлийн хийж болох ажлыг шилжүүлнэ. Эсвэл салбарын сайд өөрийн багцаас цалинжуулаад ажиллах юм уу, татан буулгана гэсэн үг. Ингэснээр төрийн өмчит компани гэх статус дотор ашиггүй, алдагдал хүлээдэг компани байх боломжгүй болно.
Энэ хүрээнд Төрийн өмчит компанийн бүтээмж, засаглалын ил тод байдлыг сайжруулах тухай хуулийг өргөн мэдүүлж байна. Өнгөрсөн 2023 оны байдлаар 122 компани Төрийн өмчийн хороонд тайлангаа ирүүлсэн байна. Цаашдаа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар гэдэг Засгийн газрын тохируулагч агентлаг энэ хуулиар цаашдаа улсын хэмжээний төрийн болон орон нутгийн өмчийг бүртгэдэг, хянадаг, Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага ногдуулдаг статустай ажилладаг болно. Харин төрийн өмчийн компанийн засаглалд шууд оролцдог байдлыг зогсооно. Уул уурхайн бус компаниуд Төрийн өмчийн корпорацитай нийлээд эхлэхээр эрчим хүч, банк санхүү, зам тээвэр, бусад салбар гэсэн дөрвөн салбартай байна. 34 эрчим хүчний компанийг долоо болгож нэгтгэн, төсөв хэмнэнэ. Ингэснээр төрийн өмчийн 122 компани 56 болж, цаашдаа ТӨР КОМПАНИ БАЙГУУЛДАГГҮЙ байх тогтолцоог бүрдүүлнэ
-
3 цаг 46 мин
-
23 цаг 12 мин
-
Өчигдөр 15 цаг 09 мин
-
Өчигдөр 14 цаг 23 мин
-
Өчигдөр 14 цаг 18 мин
-
Өчигдөр 11 цаг 36 мин
-
Өчигдөр 11 цаг 35 мин
-
Өчигдөр 11 цаг 32 мин
-
Уржигдар 10 цаг 02 мин
-
Уржигдар 14 цаг 48 мин
-
Өчигдөр 11 цаг 36 мин
-
2025-01-04
-
Өчигдөр 14 цаг 23 мин
-
Өчигдөр 15 цаг 09 мин
-
Уржигдар 09 цаг 41 мин
-
Уржигдар 15 цаг 01 мин
-
Өчигдөр 14 цаг 18 мин