Төрийн байгууллагын мөнгийг ХУВИЙН КОМПАНИУДЫН АРХИДАН СОГТУУРАХ, шоудан цэнгэх, ой тэмдэглэхэд зувшуулан хэрэглэсэн ноцтйо зөрчил гаргасан байна.
Тодруулбал “Үндэсний давхар даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.ЖАВХЛАНТ гэгч “НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ” хуулийг илтэд зөрчжээ. Уг хуульд 3.1.6."нэгдмэл сонирхолтой этгээд" гэж тухайн нийтийн албан тушаалтантай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээдийг;
3.1.7."ашгийн төлөө үйл ажиллагаа" гэж компани, нөхөрлөл, хувиараа эрхлэх аж ахуй зэрэг аж ахуй, худалдаа, зээл, санхүүгийн бүх төрлийн байгууллагын үйл ажиллагааг тус тус тодотгосон.
БАРИМТ: “Үндэсний давхар даатгал” ХК-иас даатгалын салбарын 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан арга хэмжээнд оролцож нийтийн төсвөөс буюу татвар төлөгчдийн мөнгөнөөс 15 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ. Төрийн байгууллагаас төрийн бус байгууллага, хувь компанийн ойд төсөв гаргаж өгөх нь хуулиар хориотой.
БАРИМТ: 2024 оны 11 дүгээр сарын 19-нд Монголын даатгалын холбооны Төрийн банкны 240026024400 тоот данс руу “Монгол улсад даатгалын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах хүндэтгэлийн хүлээн авалтын санхүүжилт” гэсэн утгаар нэг хүний 330.000 төгрөг төлж нийт 17 хүний 5,610 мянган төгрөгийг “Үндэсний давхар даатгал” ХК-иас шилжүүлсэн байна. Улмаар Б.Жавхлант, Д.Дуулал, Б.Ангар, Т.Уянга, Ч.Соронзонболд нарын 17 хүний албан тушаал, утасны дугаар, хаягийг хавсралтаар хүргүүлжээ.
БАРИМТ: “Монголын даатгалын холбоо” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага нь 2010 оны 05 сард 16 хувьцаа эзэмшигтэйгээр үүсгэн байгуулагдсан ч улсын бүртгэлийн байгууллагын сайтаас шүүж үзэхэд нэг ч гишүүн, хувь эзэмшгүй гэж бүртгэгджээ. Удардах зөвлөлийн даргаар нь П.Эрдэнэбаяр гэх хүн ажилладаг бол гүйцэтгэх захирал нь Ж.Баяржаргал гэх хүн байна.
-
3 цаг 20 мин
-
22 цаг 46 мин
-
Өчигдөр 14 цаг 23 мин
-
Өчигдөр 14 цаг 18 мин
-
Өчигдөр 11 цаг 36 мин
-
Өчигдөр 11 цаг 35 мин
-
Өчигдөр 11 цаг 32 мин
-
Уржигдар 18 цаг 16 мин
-
Уржигдар 10 цаг 02 мин
-
Уржигдар 14 цаг 48 мин
-
Өчигдөр 11 цаг 36 мин
-
2025-01-04
-
Өчигдөр 14 цаг 23 мин
-
Уржигдар 09 цаг 41 мин
-
Уржигдар 15 цаг 01 мин
-
Өчигдөр 14 цаг 18 мин