Гишүүн асан Н.Оюундарийг ПОЛЬШ улсад суух ЭЛЧИН САЙДААР томилохыг ДЭМЖИВ
/
Өчигдөр 14 цаг 23 мин

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосон Элчин сайд нарыг томилох саналыг зөвшилцөх тухай хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсаас Польш улсад суух Элчин сайдад УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг нэр дэвшүүлжээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь саналыг дэмжсэнээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж, шийдвэрлэлээ. Элчин сайдад нэр дэвшигч Н.Оюундарийг танилцуулъя.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ: 

1995 онд Сэрүүлэг дээд сургууль, бизнесийн удирдлага, бакалавр

1998 онд Ниделандын Вант Улсын Маастрихтын их сургууль, бизнесийн удирдлага, эдийн засагч магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1995-1996 онд Монголын Үндэсний бүтээмжийн төвд зөвлөх
  • 1996-1997 онд Монголын бизнесийн хөгжлийн агентлаг Европын холбооны ТАСИС хөтөлбөр зөвлөх
  • 1997-1998 онд Нэгдсэн Үндэстний байгууллагын Үйлдвэрийн газрын өөрчлөн байгуулалтын төсөлд зөвлөх
  • 1999-2000 онд Дэлхийн банк, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төсөлд зөвлөх
  • 2000-2004 онд Байгаль орчны яамны Гадаад харилцааны хэлтсийн дарга
  • 2004-2006 онд Байгаль орчинны яамны Стратеги төлөвлөлт, бодлого зохицуулалтын газрын дарга
  • 2006-2007 онд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр Дундад Азийг хариусан зөвлөх
  • 2008-2012 онд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч
  • 2008-2010 ондБНХАУ-ын Бээжин хот дахь Улаанбаатар хотын төлөөлөгч
  • 2010-2014 онд “Бльюмон” групп ХХК зөвлөх
  • 2014-2015 онд Гадаад хэргийн яамны дэд сайд
  • 2015-2016 онд “Бльюмон” групп ХХК зөвлөх
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.140.198.3)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.