Дүүргийн “Гамшгийн эрсдэлийг бууруулах 2024 оны төлөвлөгөө”-нд тусгагдсаны дагуу дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн санхүүжилтээр 307, 317 дугаар цэцэрлэгүүдэд “Гамшиг, онцгой байдлын үеийн хүүхэд хамгаалал” төслийг хэрэгжүүлсэн бөгөөд тус төсөл нь дүүргийн харьяа цэцэрлэгүүдийн гамшгийн эрсдэлгүй эрүүл, аюулгүй орчинд сурах, хөгжих нөхцлийг бүрдүүлж, бага насны хүүхдийн насны онцлогт тохирсон сургалтын хөтөлбөрийн хүрээнд аюулгүй амьдрах ухаанд сургах, гамшиг осол, онцгой нөхцөл байдлын үед өөрийгөө болон бусдыг аврах, дадал чадвар эзэмшүүлэх, сургагч багш бэлтгэж, үндэсний хэмжээний гамшгийн эрсдэлгүй жишиг цэцэрлэгийг бий болгох зорилготой юм.
Төслийн зорилт:
1.Хүүхдийн насны онцлогт тохирсон гамшиг осол, аюулын ойлголтыг нэмэгдүүлэх, онцгой нөхцөл байдлын үед, бие биедээ туслах, өөрийгөө хамгаалах хариу үйлдэл үзүүлэх, гамшгийн аюулыг даван туулах мэдлэг, ур чадвар дадал эзэмшүүлэх;
2.Аюулгүй амьдрах уламжлалт зан үйлийг түгээн дэлгэрүүлэх;
3.Гамшиг, онцгой байдлын үеийн хүүхэд хамгаалалын сургалтын хөтөлбөр, гарын авлага, сургалтын материаллаг бааз, хэрэглэгдэхүүнтэй жишиг цэцэрлэг бий болгох.
4.Гамшгаас хамгаалах суурь чадвар эзэмшүүлэх сургагч багш бэлтгэх
Төслийн хүрээнд хийгдсэн ажлууд:
1.Налайх дүүргийн сонгогдсон 2 цэцэрлэгт байгууллагын эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийх;
2.Гамшиг, онцгой байдлын үеийн хүүхэд хамгаалалын сургалтын хөтөлбөр, гарын авлага боловсруулах;
3.Сургалтын материаллаг бааз, хэрэглэгдэхүүнийг нэмэгдүүлэх (видео контент, зурагт комик ном хийх, сургалтын орчинг тохижуулах);
4.Гамшгаас хамгаалах суурь чадвар эзэмшүүлэх сургагч багш бэлтгэх чадавхжуулах сургалт зохион байгуулах;
5.Сургалтын хөтөлбөрийн хүрээнд ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдэд сургалт зохион байгуулах.
Төслийн хэрэгжүүлснээр сургуулийн өмнөх боловсролын ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүд гамшгийн аюулын мэдлэгтэй болж, аюул ослын үед өөрийгөө болон бусдыг хамгаалах, аюулыг даван туулах чадвар, дадал эзэмшсэн байна.
Энэхүү төслийн хүрээнд гамшгаас хамгаалах суурь чадвар эзэмшүүлэх сургагч багшийг бэлтгэж, гамшиг, онцгой байдлын үеийн хүүхэд хамгаалалын сургалтын хөтөлбөр, гамшгаас хамгаалах суурь чадвар эзэмшүүлэх гарын авлага, гамшгаас урьдчилан сэргийлэх видео контент, сургалтын хэрэглэгдэхүүнтэй болж тус дүүргийн сонгогдсон 2 цэцэрлэг нь үндэсний хэмжээний жишиг цэцэрлэг болсон байна.
-
6 цаг 5 мин
-
Өчигдөр 10 цаг 42 мин
-
Уржигдар 14 цаг 39 мин
-
2025-01-03
-
2025-01-01
-
2025-12-31
-
Уржигдар 14 цаг 39 мин
-
Өчигдөр 10 цаг 42 мин
-
2025-12-31
-
6 цаг 5 мин
-
2025-01-01