Хан-Уул Эко дүүргийн өрхийн үйлдвэрлэгч нарыг танилцуулж байна
Үйл явдал
/
2021-10-11
Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Нийгмийн хөгжил- Өрх бүрт” зорилтын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт өрхийн үйлдвэрлэгч нарынхаа бичил бизнесийг дэмжин ажиллаж ирсэн.
✅2021 онд дүүргийн хэмжээнд 34 бүлгийн 71 иргэний төсөл шалгарч, санхүүгийн буцалтгүй дэмжлэгт хамрагдсан бөгөөд танилцуулах өрхийн үйлдвэрлэгчид болох “Эмээлийн гөлөм” төсөл 9 дүгээр хорооны ахмад настан Б.Пүрэв, хөгжлийн бэрхшээлтэй иргэн С.Галбадрах нар бүлэг болж, гурван жил эмээлийн гөлөм гараар урлаж, оёж байгаа өрхийн үйлдвэр эрхлэгчид юм. Бүлгийн гишүүн ахмад настан Б.Пүрэв нь бэлдэцийг гаргах, наах зэрэг туслах жижиг ажлуудыг нь хийдэг. Оёсон гөлөмөө Наадам центр дэх Дарьганга хүлгүүд дэлгүүрт тавьж борлуулдаг байна.
✅Мөн хувь хүнээс захиалга авдаг бөгөөд эмээлийн гөлмөө булигар болон бухар ширээр хийдэг.
✅Бүлгийн төсөлд хамрагдснаар үйлдвэрлэлийн хурдыг нэмэгдүүлэхийн тулд хатуу шулуун оёдлын машин, нэг удаагийн эргэлтийн хөрөнгийн материалыг авч, үйлдвэрлэлээ амжилттай эрхэлж байна.
✅Та бүхэн хамтран ажиллах болон захиалга өгөх бол /99673230/ дугаарт холбогдон дэмжин ажиллана уу.
 
Өрхийн үйлдвэрлэгч нартаа ажлын өндөр амжилт хүсье.
 
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
21
 
 
6 удаа хуваалцсан
 
Таалагдлаа
 
 
 
Сэтгэгдэл
 
 
Хуваалцах
 

0 сэтгэгдэл

 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.157.142)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.