Жил болоход ажил нь эхлээгүй Дарханы зам Л.Халтар сайдын БЯРЫГ ШАЛГАХ нь
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-07-09

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн багаа бүрдүүлж байна. Тэрбээр Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайдаар одоогийн дэд сайд Л.Халтарыг дэвшүүлэв. Ингэснээр Л.Халтар сайдын халаасанд "ДАРХАНЫ ЗАМ" орлоо гэсэн үг. Шинэчилнэ гээд тууз хайчилж, ёслол үйлдсэнээс хойш бүтэн нэг жилийн дотор ганц хүрз шорооны ч ажил хийгдээгүй "Улаанбаатар-Дархан-Уул" чиглэлийн 240 км замыг энэ онд багтаан ашиглалтад оруулах даалгаварыг хүлээн авлаа. 

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээ бүхий авто зам болгон өргөтгөн, шинэчлэх шийдвэрийг гаргасан.  Тус чиглэлийн авто замыг 4 эгнээ болгох шийдвэрийн хэрэгжилтийг одоо байгаа авто замыг ашиглан, нэмж 2 эгнээ авто зам барих техникийн шийдлийг тодорхойлсон. Одоо байгаа 2 эгнээ авто замыг АХБ-ны “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд өргөтгөн, шинэчлэхээр; шинээр нэмж барих 2 эгнээ авто замын Европын сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банкны хөрөнгө    оруулалтаар барьж байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Ажлын явц байдлын талаар тус бүрээр авч үзвэл дараах байдалтай байна. Үүнд:

АХБ-ны зээлээр хэрэгжих “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил:

Төслийг хэрэгжүүлэх 60 сая ам.долларын МОН-3679 зээлийн гэрээ 2018 оны 07 дугаар сарын 23-нд Монгол Улсын Засгийн газар болон АХБ хооронд байгуулагдсан. Нэмэлт 60 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг 2019 оны 03 дугаар сард хийсэн бөгөөд зээлийн гэрээг 2019 оны 06 дугаар сард байгуулахаар төлөвлөсөн.

Дээрх зээлийн хөрөнгөөс Улаанбаатар-Дархан чиглэлийн одоо байгаа 2 эгнээ нийт 204  км авто замыг 4 эгнээ авто зам болгохтой уялдуулан өргөтгөх ажлыг нийт 83.4 сая ам.долларын өртгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Төслийн зам барилгын ажлын бэлтгэл ажлыг хангах хүрээнд зам барилгын ажилд техник, технологийн хяналт тавих зөвлөхийг сонгон шалгаруулж, шалгарсан Энэтхэг Улсын “Intercontinental Consultants & Technocrats Pvt Ltd” компанитай 4.3 сая ам.долларын өртөг бүхий гэрээг 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан.

Зам барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 5 багц хэсэг олон улсын тендерийг 2019 оны 03 дугаар сарын 21-нд зарласан бөгөөд гүйцэтгэгч байгууллагуудыг 2019 оны 05 дугаар сарын 24-ны өдөр сонгон шалгаруулж гэрээ байгуулах мэдэгдлийг хүргүүлсэн. Гэрээний хэлэлцээрийг хийж, 2 багц хэсгийг гэрээг байгуулаад байна. Үлдэж байгаа 3 багц хэсгийн гэрээг 06 сарын 14-нд байгуулна.  

Зам барилгын ажлын талбайг бэлтгэх хүрээнд зурвас газар чөлөөлөх /зам дагуух барилга объект, цахилгаан, холбооны шугам, сүлжээг нүүлгэн шилжүүлэх гэх мэт/ ажлын нийт 6.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Сангийн сайдын багцаас шийдвэрлэх шийдвэрийг Засгийн газрын тогтоолоор гаргасан. Зам дагуух жижиг барилга, объектийг нүүлгэн шилжүүлэх ажил хийгдэж дууссан. Цахилгаан, холбооны шугам сүлжээг зурвас газраас шилжүүлэх ажлын бэлтгэл ажил хийгдэж байна. Мөн авто зам дагууд түр зам гаргах ажил хэрэгжиж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.57.126)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.