Цэргийн багт АВТОМАШИН гардууллаа
Б.НОРОВНЯМ
/
Уржигдар 18 цаг 36 мин

УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, Батлан хамгаалах бодлогын зөвлөх бригадын генерал Д.Баасандамба тэргүүтэй ажлын хэсгийн бүрэлдэхүүн энэ сарын 07-10-ны өдрүүдэд БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын "UNMISS" энхийг дэмжих ажиллагаанд оролцож буй XIV ээлжийн мотобуудлагын батальоны үйл ажиллагаа, үүрэг гүйцэтгэлтэй биечлэн танилцлаа.

4 хүн ба бичвэр нарын зураг байж магад

НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 850 хүнтэй мотобуудлагын батальон 14 дэх жилдээ амжилттай оролцож байгаа билээ.

Тэгвэл цэргийн багийн үүрэг гүйцэтгэлтийг цаашид амжилттай үргэлжлүүлэх бэлэн байдлыг дээшлүүлэх хүрээнд техникийн шинэчлэлийг хийх ажлын эхлэлийг тавьж Монгол Улсын Зэвсэгт хүчний XIV ээлжийн мотобуудлагын батальонд 14 нэгж техникийг хүлээлгэн өглөө.

1 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Тодруулбал Монгол Улсын батлан хамгаалах яам 14 нэгж автомашиныг газар орон дээрээс нь албан ёсны диллерээс худалдан авсанаа салбарын удирдлагууд 2025.03.07-ны өдөр гардууллаа.

3 хүн ба жийп нарын зураг байж магад

“Батлан хамгаалахын сэргэлтийн бодлого”, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Цэнхэр дуулга, Хар сүлд – Бүтээн байгуулалт”-ын хүрээнд энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчний оролцоог 3 дахин нэмэгдүүлж, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлнэ.” гэсэн томоохон зорилтыг тусгасан.

4 хүн нарын зураг байж магад

Тус зорилтын хүрээнд “НҮБ-ын энхийн ажиллагааны бэлэн байдлын систем”-ийн 2 дугаар түвшинд бүртгэлтэй байгаа цэргийн багуудыг дараагийн түвшинд бүртгүүлэх, ажиллагаанд шинээр оролцуулах, мөн мотобуудлагын батальоны зэвсэг, техник, хэрэгслийг шинэчлэх, сэргээн сайжруулах ажлыг эрчимжүүлж, шаардагдах төсөв хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх боломж, гарц шийдлийг тодорхойлон, зарим асуудлыг шийдвэрлэж эхлээд байгаагын бодит үр дүнгийн нэг нь энэхүү арга хэмжээ болж байна.

7 хүн нарын зураг байж магад

Мотобуудлагын батальон хамгийн сүүлд 2022 онд 34 нэгж техникээр парк шинэчлэл хийж байжээ. Харин энэ удаад нийт 73 нэгж техникийг шинэчилж сэргээн сайжруулах ажил хэрэгжинэ

2 хүн ба "เ้ ΤΟΥΟ UNMISS® 4400" гэсэн бичвэр нарын зураг байж магад

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.10.172)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.