УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Хэнтий аймгийн Чингис хотын иргэдтэй уулзаж, парламентын бодлого, үйл ажиллагааг танилцуулав
Үйл явдал
/
16 цаг 34 мин

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, УИХ-ын гишүүн М.Мандхай, УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн, УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нар өнөөдөр /2025.03.10Хэнтий аймгийн төв Чингис  хотод ажиллалаа.

Уулзалтын эхэнд, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан парламентаас хэрэгжүүлж буй бодлого, УИХ-ын энэ хаврын чуулганаар хэлэлцэн батлагдах хууль тогтоомжуудын талаар танилцууллаа. 126 гишүүнтэй, таван нам, эвслийн төлөөлөл бүхий парламент анхны намрын чуулганаар эдийн засгаа өсгөн тэлэх үр дүн бүхий дөрвөн томоохон төслийг хөдөлгөх алхмыг хийсэн нь 30 жил гацсан төслүүд хэрэгжих эрх зүйн орчныг бүрдүүлж чадсан хэмээн онцлов.

Тэрээр иж бүрэн зохицуулалттай хууль, эрх зүйн орчин бүрдүүлэхээр энэ УИХ онцгой анхааран ажиллаж байгааг онцлоод, өнөөдөр нийгмийн харилцааны 30 хувийг хуулиар зохицуулж, 70 гаруй хувь нь журмаар зохицуулагдаж байгааг дурдав. Тиймээс хүн төвтэй бус байгууллага төвтэй энэ байдлыг эрс өөрчилж, 3000 гаруй журмуудыг цэгцлэх ажлыг УИХ, хавар, намрын чуулганы хугацаанд үргэлжлүүлэн хэлэлцэхээр төлөвлөж байгааг хэллээ. 

УИХ-ын даргын зүгээс бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Хэнтий аймгийг аялал жуулчлалын гол тулгуур болгох, бүс нутгийн онцлогт тохируулан мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр барих зэрэг хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх өргөн боломж бий гэлээ. Ийнхүү УИХ энэ хаврын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоомжийн төслүүдэд иргэдийнхээ санал бодлыг тусгахаар ажиллаж байна.

Мөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Чингис хотод ажиллах үеэрээ ахлах ангийн сурагчидтай уулзаж ярилцлаа. Сурагчид элсэлтийн ерөнхий шалгалтыг өргөтгөсөн хэлбэрээр авах хугацааг 2028 он хүртэл хойшлуулсан нь суурь мэдлэгээ бататгах, шалгалтдаа бэлтгэх хугацаа олгосонд талархаж буйгаа илэрхийлэв.

Ахлах ангийн сурагчдын тухайд анги танхим, ном, дотуур байрны хүрэлцээ, орчин нөхцөл, ариун цэврийн өрөөний тав тух, нарийн мэргэжлийн багш нарын дутагдал, интернэтийн хурдны асуудлыг хөндөж, шийдвэрлэж өгөхийг хүслээ. Уулзалтад Хэнтий аймгийн Чингис хотын таван сургуулийн ахлах ангийн сурагчид оролцов хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (52.15.181.99)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин (59.153.112.229) 2025-03-11 10:32:12
Амарбаясгалан гэх ЖДҮХС, нүүрсний 100тэрбум төг-ийн хамгийн том хулгайч, Тавантолгойн 1.3тэрбум ТОНН-ын нөөцтэй БОРТЭЭГ толгойг луйвраар авчихсан, НОГООН АВТОБУСНЫ хулгай, авилгын гол эзэн далай шиг баян дундаршгүй түүхтэй хулгайн МАНГАС олон юм донгосолгүй хулгайн мөнгөө төрд төлөөд, БОРТЭЭГ толгойг төрд буцааж өгчихөөд хамгаалагч ОЮУНЭРДЭНЭТЭЙГЭЭ хамт огцроод монголчуудын нүднээс далд орж алга бол.