Д.Нямхүү: Бид 200 дахь иргэнээ эдгээж гаргалаа. Та бүхэн бүхэн минь САЙХАН НААДААРАЙ...
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-07-12

ХӨСҮТ-ИЙН ЗАХИРАЛ Д.НЯМХҮҮ:  ХӨСҮТ-ийн нийт гурван лабораторит өчигдөр /2020.07.10/нийт 681 иргэний сорьцод шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 13, ажиглах байрны 262 /Истанбул-УБ чиглэлийн /, ажиглах байрны 18 хүн, Алтанбулагийн боомтоор хил нэвтэрсэн 160, Багабаян дахь 100 иргэн, идэвхтэй тандалтын зорилгоор таван хүнд хийсэн шинжилгээ, Ачаа тээврийн 14 жолооч, Замын-Үүд боомтоор хил нэвтэрсэн 99 ачаа тээврийн жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 99 хүний шинжилээний хариу тус тус сөрөг гараад байна.

ХӨСҮТ-өөс өнөөдөр /2020.07.11/ гурван хүн эдгэрч дараагийн шатны сувилал руу шилжиж байна. Нийт батлагдсан 227 тохиолдлоос 200 хүн эмчлэгдээд байна. Эдгэсэн гурван хүний тухайд 64 настай эмэгтэй, 27 настай эрэгтэй, 21 настай эмэгтэй эдгэж 16 хоног хүртэл эмчлүүлсэн байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.114.19)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.