Монгол улсад орчин цагийн боловсрол үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн мэндийг дэвшүүлье
Үйл явдал
/
2021-10-07
Бидний ирээдүй болсон үр хойчид боловсрол олгох үйл хэрэгт эрдэм мэдлэг, авьяас чадвар, ур ухаан, бүхий л амьдралаа харамгүй зориулсан ахмадууд, бие сэтгэл, эрдэм оюунаа зориулан хүчин зүтгэж яваа эрдэмтэн, багш нар, боловсролын салбарын ажилтан, албан хаагчид Та бүхэндээ Монгол улсад орчин цагийн боловсролын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн, дэлхийн багш нарын 27, монголын багш нарын 55 дахь өдрийн баярын мэндийг дэвшүүлье!
 
??Хүүхэд багачуудыг боловсролтой, үндэсний ёс, заншлаа дээдэлж, эх орноороо бахархдаг, иргэншин төлөвшсөн, шинэ үеийн хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэх нэн хариуцлагатай бөгөөд эрхэм үүргийг ардын багш та бүхэн маань үүрч байдаг.
 
Дүүргийн удирдлагуудын зүгээс бага дунд боловсролын сургалтын чанарт тавих хяналтыг сайжруулан сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэхэд онцгой анхааран ажиллаж байгаа билээ. Цаашид эрхэм багш нар болон боловсролын салбарт ажиллагсад та бүхний нийгмийн баталгааг сайжруулах, боловсролын салбарын шинэчлэл, хүртээмжийг нэмэгдүүлэх, сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдийн эрүүл аюулгүй байдлыг хангахад анхааран ажиллахаа илэрхийлэхэд таатай байна.
 
?Шинэ зууны Монгол улсын хөгжлийн хурдасгуур, манлайлагчид, боловсролын чанарын шинэчлэлийн түүчээ болсон бүтээлч, оюунлаг, ажилсаг багш таны соён гэгээрүүлэхүйн их үйлсэд амжилт хүсэж, эрдэм билгийн гэгээн гэрлээ түгээж явахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.
 
НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ,
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Н.АЛТАНШАГАЙ
Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.117.191)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.