ЧИНГЭЛТЭЙН ТАНИН МЭДЭХҮЙ: Худалдааны их зах буюу өнөөгийн Жуулчны гудамж орчим
Үйл явдал
/
2021-10-12
Жуулчны гудамж буюу Урт цагааны орчим бол XVIII зууны эцсээс X IX зууны эхэнд үүссэн худалдаа, зах зээлийн гол гудамж, хүрээний хөл үймээн ихтэй газар байв. Энэ гудамж дундуур баруун Сэлбэ гол урсаж голын урд талын Махан дов (одоогийн Барилгачдын талбайн урд хэсэг)-оос баруун тийш Төмөрчний гүүр хүртэл, Махан довын хойдох голын ар талаас баруун тийш Гандангийн дэнжийн хүр хүртэлх гудамж бүхий худалдааны их зах байв.
 
Худалдааны гудамжинд махны зах, төмрийн зах, монгол урчууд байснаас гадна хятад, оросын худалдааны олон пүүс, гуанз байжээ. Ардын хувьсгалын жилүүдэд гудамжны байдал ихээхэн өөрчлөгдсөн. Энэ гудамжны зүүн үзүүрт буюу замын урд талд одоо Христийн сүм байрлаж буй байшинд 1921 онд Монголын Төв хоршооны анхны дэлгүүр (анхны их дэлгүүр) нээгдэж, “Өндөр хоршоо” хэмээн алдаршсан байна.
 
Хожим нь Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей шилжин байрлажээ. 1924 онд “Монголын худалдаа, аж үйлдвэрийн банк” байгуулагдсан бөгөөд 1920-иод оны эцсээр “
Стормонг” хэмээх Зөвлөлтийн худалдааны байгууллагын дэлгүүрүүд, 1936 онд “Шар дэлгүүр” гэж нэршсэн үлгэр жишээ дэлгүүрийг барьжээ. Хотын захиргааны харьяа халуун ус, үсчний газар, 1940-өөд онд үйлдвэр хоршооллын дэлгүүр, мухлаг, гуанз зэрэг худалдаа, үйлчилгээний цэг, салбарууд энэ гудамжинд байгуулагдан ажиллаж байв. 1970 онд Худалдааны гудамжийг Октябрийн гудамжтай нэгтгэж, Октябрийн гудамж хэмээн нэрлэсэн бол 2002 онд Жуулчны гудамж болгожээ.
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.73.175)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.