СХД: “Шарилжгүй Улаанбаатар” аянд нэгдэн харшлын эмгэгээс урьдчилан сэргийлээрэй
Үйл явдал
/
2021-08-02
Дүүргийн хэмжээнд гэр хорооллын 36 хороонд орон тооны бус байцаагчид хороодын ажилчид болон оршин суугчидтай хамтран “Шарилжгүй Улаанбаатар” аяны хүрээнд нийтийн эзэмшлийн зам дагуух лууль, гуу жалганы шарилж, хөл газрын ургамлыг түүж, цэвэрлэж байна.
Одоогийн байдлаар 25, 2, 33, 9, 1 , 36 дугаар хорооны орон тооны бус байцаагчид нийтийн эзэмшлийн зам талбайн 3670 мкв талбайн шарилж, хөл газрын ургамлыг түүж, цэвэрлэн төвлөрсөн хогийн цэг рүү зөөвөрлөлөө.
?Иргэн та “Шарилжгүй Улаанбаатар” аянд нэгдэн хашаа, гудамжныхаа шарилж, хөл газрын ургамлыг түүж, цэвэрлэн хог тээврийн машинд ачуулна уу. Өөрийн оршин суугаа газрын зэрлэг ургамлыг түүж цэвэрлэх нь шарилжаас үүдэлтэй харшлын эмгэгээс урьдчилан сэргийлэх энгийн аргуудын нэг юм шүү.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.246.148)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.