Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ч.Ундрам “Төвийн бүсийн сургалтын байгууллагын удирдах ажилтны сургалт-зөвлөгөөн”-д оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж, уг арга хэмжээг нээн үг хэллээ.
Байнгын хорооны дарга Ч.Ундрам, 2020-2024 онд ажилласан парламент Боловсролын багц хуулийг шинэчлэн баталж, боловсролын харилцаан дахь зөвхөн сурагч, багш гэсэн хязгаарлагдмал зохицуулалтаас татгалзаж нийгмийн олон талт харилцаанд тулгуурлан оролцогчдын эрх, ашиг, нийгмийн баталгаа, тасралтгүй хөгжил, тэгш хүртээмжийг хангах, ажлын байрны сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, насан туршдаа суралцах зохицуулалтыг тусгасныг онцолсон.
Тэрбээр, Энэхүү эрх зүйн шинэчлэлийн хүрээнд бид боловсролын салбарын засаглалын шинэчлэл, чадахуйд суурилсан мэргэжлийн удирдлага, цахим шилжилт, тэгш хамруулах, гүйцэтгэлээр санхүүжих, сурагчдын үнэлгээний систем зэргийг өөрчилж хүүхдийг амьдралд бэлдэх суурийг бүрдүүлсэн юм.
Тиймээс цаашид бид энэхүү шинэ дэвшилтэт ололт амжилтыг илүү өргөжүүлж, бататгаж, хэрэгжилтийг нь үр дүнтэй хангаж, энэхүү харилцааг боловсронгуй болгон сайжруулж, ирээдүйд боловсролын байгууллагад олон хүн ажиллах хүсэл, тэмүүллийг бий болгох хэрэгтэй гэж үзэж байна хэмээлээ.
Мөн Монгол Улс 2022 онд анх удаа ПИСА үнэлгээний шалгалтад оролцсон нь манай улсын боловсролын системийн хөгжилд чухал алхам болсныг Байнгын хорооны дарга тодотгоод Монгол Улсын хэмжээнд нийт 7276 сурагч уг шалгалтад хамрагдаж, 81 орноос математикийн чиглэлээр 47-д, Байгалийн ухааны чиглэлээр 50-д, Унших чадвараар 36-д, амьдралын сэтгэх чадвараар 29-д жагссан гэлээ. Энэхүү үнэлгээг нухацтай авч үзвэл, хэдийгээр бидний хүүхдүүд бусад оронтой харьцуулахад доогуур үнэлэгдсэн хэдий ч боловсролын чанараа улам сайжруулж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч, шинэ сорилтуудыг даван туулах урам зоригийг хүүхдүүддээ бий болгох шаардлагатай байна гэлээ.
Байнгын хорооны дарга Ч.Ундрам, 2025 оны Монгол Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа төвийн бүсэд Монгол Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих 77 төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн нийт төсөвт өртөг 495,257.9 сая төгрөгийг тусгуулан батлаад буйг дурдаад, Засгийн газраас “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны Боловсролын зорилтод “Хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломжийг бүрдүүлж, боловсролыг хувь хүний хөгжил, гэр бүлийн амьдралын баталгаа, улс орны хөгжлийн суурь болгон насан туршдаа суралцахуйн тогтолцоог бэхжүүлнэ” хэмээн тусгасныг онцолсон.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргын хувьд дээрх ажлыг хэрэгжүүлэх чиглэлээр та бүхнээс гаргасан ажил хэрэгч санал, хүсэлт, цаашдын хөгжлийн зорилт, түүнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж, Улсын Их Хурал болон Засгийн газарт уламжлан зохистойгоор шийдэхэд анхаарч ажиллах болно гэдгээ мөн илэрхийллээ.
Энэ өдрийн арга хэмжээнд Байнгын хорооны дарга Ч.Ундрам “Боловсрол, шинжлэх ухааны салбарын шинэчлэл” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ
-
11 цаг 50 мин
-
12 цаг 15 мин
-
15 цаг 59 мин
-
Уржигдар 17 цаг 13 мин
-
Уржигдар 16 цаг 12 мин
-
Уржигдар 16 цаг 09 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 11 цаг 36 мин
-
2025-01-04
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 18 мин