Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо хуралдаж УУРЫН ЗУУХНУУДЫГ нүүрс биш ХИЙН ТҮЛШЭЭР ХАЛДАГ ТЕХНОЛОГИ РУУ шилжүүлнэ гэв
Үйл явдал
/
13 цаг 51 мин

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын тэргүүлдэг Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо хуралдлаа. Хуралдааныг ажлын албаны дарга С.Даваасүрэн, Нарийн бичгийн дарга, БОУАӨЯ-ны Хүрээлэн буй орчны бодлогын хэрэгжилтийн газрын дарга Г.Энхмөнх болон ажлын албаны төлөөлөл нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл, Хэсэгчилсэн инженерийн хангамж хотын стандарт хариуцсан мэргэжилтэн Ч.Уяа-Эрдэнэ нар оролцоо. Хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулахад чиглэгдсэн зарим арга хэмжээний талаар болон хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаараа санал солилцлоо.

Нийслэл хотод 60 гаруй байршилд 174 усан халаагууртай уурын зууханд түүхий нүүрс түлж байна. Эдгээр уурын зуухнуудад шинэ дэвшилтэд технологи ашиглах, хийн түлш рүү шилжүүлэх боломжийг судлах тооцооллыг гаргаж, БОУАӨ-ийн сайд, АББҮХ-ны дарга С.Одонтуяад танилцуулахаар боллоо.

Мөн агаарын бохирдлыг бууруулахад чиглэгдсэн шинэ технологи, санал санаачилгыг дэмжиж татварын хөнгөлөлт үзүүлэх, зээлийн батлан даалтын сангаас бодлогын хүүгийн зөрүүг олгох зэргээр боломжийг судалж, хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа талаар Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл мэдээллээ. Дашрамд дуулгахад, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас Нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төслийг нэн яаралтай боловсруулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан.

Уг хуулийн төсөл нь Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлоос нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах замаар иргэний эрүүл мэндийг хамгаалах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг хангахад нийцүүлж тусгай дэглэм бүхий бүс тогтоох болон холбогдох бусад арга хэмжээг тусгай журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилготой юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.29.192)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.