БОУАӨЯ: Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн Удирдах хорооны арав дахь удаагийн хурал боллоо
Үйл явдал
/
13 цаг 40 мин

Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр тус яамны харьяа хэрэгжиж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн Удирдах хорооны арав дахь удаагийн хурал 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр амжилттай болж өнгөрлөө. Хурлыг төслийн Удирдах хорооны дарга, БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга удирдаж, хуралд удирдах хорооны бүрэлдэхүүн болох ССАЖЗЯ, ХББОСЯ, Хөвсгөл, Хэнтий аймгийн Засаг дарга нар болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд тус тус оролцлоо. Энэ удаагийн хурлаар төсөл хэрэгжүүлэх нэгжээс 2024 оны төслийн Үйл ажиллагаа, Худалдан авах ажиллагаа болон Санхүүгийн төлөвлөгөөний биелэлтийг танилцуулж, хэлэлцэх асуудлаар төслийн 2025 оны төслийн Үйл ажиллагааны төлөвлөгөө, Худалдан авалт болон Санхүүгийн төлөвлөгөөг тус тус төслөөс танилцуулсан байдлаар гишүүдийн 100 хувийн саналаар баталлаа.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, ССАЖЗЯ нь чиг үүргийн хувьд аялал жуулчлалын асуудлыг хариуцахаар болсон билээ. Иймд тус төслийн хэрэгжилтийг цаашид ССАЖЗЯ хариуцан ажиллах бөгөөд тус яамнаас төслийн Удирдах хорооны бүрэлдэхүүнийг шинээр байгуулж, улмаар 2025 оны төслийн батлагдсан төлөвлөгөөнүүдэд шаардлагатай тодотголыг хийх нь зүйтэйг Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга онцолж, төсөл хэрэгжүүлэх нэгжийн багт амжилт хүслээ. Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл нь 2019 оноос аялал жуулчлалын салбарт зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй анхны томоохон төсөл юм. Хөвсгөл нуурын болон Онон-Балжийн байгалийн цогцолборт газруудад аялал жуулчлалыг дэмжих дэд бүтцийн барилга, байгууламж, авто зам барих, хог хаягдал, байгаль хамгааллын асуудлыг цогцоор нь шийдэх зорилготой юм.

Төслийн хүрээнд 2024 онд Хөвсгөл нуурын байгалийн цогболборт газрын орчны бүсийн аймгийн Хатгал тосгон, Ханх сум, Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын орчны бүсийн Дадал суманд хог хаягдлыг хөрсөнд нэвчилтгүй, байгаль орчинд ээлтэй байдлаар дарж булшлах ландфилл байгууламж, бохир ус цэвэрлэх байгууламжийг цогцоор нь барьж байгуулан ашиглалтад бүрэн хүлээлгэн өгөөд байна. Түүнчлэн дээрх байгууламжуудад шаардлагатай авто пүү, машин техникүүд, хог пресслэгч зэргийг ашиглалтын гарын авлагын хамтаар нийлүүлж, дээрх сумдад нийт 20 орчим га газарт тархсан ил задгай хогийн цэгт техникийн нөхөн сэргээлтийг хийж, орон нутагт нь хүлээлгэн өгсөн байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.192.113)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.