БОУАӨЯ: ТҮҮХИЙ НҮҮРСЭЭР халдаг УУРЫН ЗУУХТАЙ аж ахуй нэгжүүдэд хяналт шалгалт хийлээ
Үйл явдал
/
13 цаг 51 мин

Агаарын бохирдлыг бууруулах, чанарыг сайжруулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор ирэх гуравдугаар сарын 1 хүртэл нийслэлийн хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна. Энэ хүрээнд БОУАӨЯ-ны Салбарын улсын ерөнхий байцаагчийн “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” 01/01 дугаартай удирдамж батлагдаж, хяналт шалгалтын ажлыг өнөөдрөөс /2024.01.08/ эхлүүллээ.

Өнөөдөр яамны Салбарын хяналтын газар болон нийслэлийн Байгаль орчны газрын байцаагчид хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах түүхий нүүрс болон нүүрсний завсарын бүтээгдэхүүн /мидлинг/ ашиглаж буй 100 кВт-ээс дээш хүчин чадалтай уурын болон усан халаалтын зуухтай 17 аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Удирдамжийн дагуу нийслэлийн 141 аж ахуй нэгж, байгууллагын 241 зуухны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхээр төлөвлөөд байна. Хяналт шалгалт 10 хоног үргэлжилнэ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.32.115)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.