Улсын хэмжээнд 11 сарын хугацаанд 119 хүн усанд осолдож амиа алджээ
Үйл явдал
/
2020-12-17
Аюулт үзэгдэл, ослын тохиолдол 2020 оны эхний 11 сард 4,640 болж, өмнөх оны мөн үеэс 0.9 хувиар буурчээ.

Мөн хугацаанд аюулт үзэгдэл, ослын улмаас нийт 240 хүн амь насаа алдаж, 869 хүн түлэгдэж, бэртэж, өвчилсөн байна.

Амь насаа алдсан шалтгааныг нь авч үзэхэд:

  • усны ослоор 119 хүн,
  • объектын түймрийн улмаас 76 хүн,
  • үерийн улмаас 9 хүн,
  • хүчтэй салхи, шуурганы улмаас 3 хүн,
  • тарваган тахлын улмаас 3 хүн,
  • бичил уурхай, нурангийн ослоор 2 хүн,
  • тэсрэлт, дэлбэрэлтийн улмаас 2 хүн,
  • аянгын улмаас 1 хүн,
  • бусад золгүй явдлын улмаас 25 хүн тус тус амь насаа алджээ.

Аюулт үзэгдэл, ослын улмаас 2020 оны эхний 11 сарын байдлаар 108.2 тэрбум төгрөгийн хохирол учирч, 294.8 сая төгрөг зарцуулсан бол мөн хугацаанд нийт 2,230 хүнийг аварч, 105.7 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хамгаалсан байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.217.17)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.