Хот байгуулалт, хотын стандартын газар нь 2023 оны 10 дугаар сараас эхлэн "MNS ISO 9001:2016" чанарын менежментийн тогтолцоо стандартыг нэвтрүүлэх зорилт дэвшүүлэн ажилласан. Энэ хүрээнд 2024 оны 11 дүгээр сард олон улсын стандарт, баталгаажуулалтын итгэмжлэгдсэн байгууллага болох “SFCS” ХХК-иар анхан шатны аудит болон хоёр дах шатны аудит хийлгэн, үр дүнг баталгаажуулалтын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, баталгаажуулалтын гэрчилгээг хүлээн авах болзлоо хангасан юм. Ийнхүү Хот байгуулалт, хотын стандартын газар нь 12 дугаар сарын 17-ны өдөр нийслэлийн нутгийн захиргааны хэрэгжүүлэгч байгууллагуудаас анхны “MNS ISO 9001:2016” чанарын менежментийн тогтолцоо стандартыг бүх үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байгууллага болж "Баталгаажуулалтын гэрчилгээ"-гээ гардаж авлаа. Тус олон улсын стандартыг нэвтрүүлснээр хэрэглэгч төвтэй үйл ажиллагааг байгууллагын бүхий л түвшинд хэрэгжүүлж, албан хаагч болон харилцагч байгууллага, иргэдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд чиглэсэн алхмыг тодорхойлсон онцлогтой.
-
11 цаг 15 мин
-
11 цаг 47 мин
-
Өчигдөр 18 цаг 58 мин
-
Өчигдөр 17 цаг 14 мин
-
Өчигдөр 16 цаг 57 мин
-
Өчигдөр 15 цаг 46 мин
-
Өчигдөр 15 цаг 27 мин
-
Өчигдөр 15 цаг 21 мин
-
Өчигдөр 11 цаг 54 мин
-
Уржигдар 11 цаг 36 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
2025-01-04
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 18 мин