НИТХ-ын дарга А.БАЯР хууль бусаар 14 сая 190 мянган төгрөгийн ТЭТГЭМЖ АВЧЭЭ!!
Сэдэв, асуудал
/
7 цаг 33 мин

Орон нутгийн сонгуулийн үр дүнд НИТХ-ын 45 төлөөлөгчийн 40 төлөөллийг эрх баригч МАН авсан. Улмаар Хотын даргаар Х.Нямбаатарыг улираасан бол НИТХ-ын даргаар Баянзүрх дүүргээс НИТХ-ын сонгуульд өрсөлдөж ялсан, тус дүүргийн ИТХ-ын дарга асан АМАРБАЯСГАЛАНГИЙН БАЯР шинээр бүрдсэн 45 төлөөлөгчийг удирдахаар болсон. Дүүргийн ИТХ-ын дарга байхдаа байгуулсан гавьяагүй, хийсэн ажилгүй, татвар төлөгчдийн мөнгийг л үрэн таран хийж, фэйсбүүктээ спонсорлож өөрийгөө рекламдсан нэгэн. Сонгогдсон тойрог нь олигтой хөгжилгүй, хог шороо, өтгөн шингэнд холилдсон заваан хэвээрээ буй.

Гэтэл төрөл арилжиж, буурь сэлгэсэн А.Баяр гэгч зүгээр ч явахгүй Татвар төлөгчдийн мөнгөнөөс ХУМСАЛСААР, 14,190 мянган төгрөгийн ТЭТГЭМЖ АВААД явжээ. Тодруулбал, БЗД-ийн ИТХ-ын Ажлын албаны дарга Э.Алтанбагана нь 2024 оны 10 дугаар сарын 31-нд Б/108 тоот тушаал гаргаж А.Баярт тэтгэмж олгосон байна.

Энэ нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн “10.2.Үндэсний зөвлөл, хороо, комисс, ажлын хэсгийн гишүүнд үндсэн ажлын цалин хөлснөөс гадуур ажлын хөлс, урамшуулал олгохыг хориглоно гэсэнтэй зөрчилдөж байна.  

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.78.141)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.