БАЯНЗҮРХИЙН татварынхан ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ фэйсбүүк бүүст хийх, өөрсөддөө УРАМШУУЛАХ зэрэгт ЗАРЦУУЛЖЭЭ!!!
Сэдэв, асуудал
/
5 цаг 40 мин

Баян нэртэй “ядуу” дүүрэгт УТАА, ХОГ, ЭМХ ЗАМБАРААГҮЙ БАРИЛГА, АЖИЛГҮЙДЭЛ, АРХИДАЛД гээд болж бүтэж байгаа зүйл нэг ч байхгүй. Дээр нь ТАНГАРАГ ӨРГӨСӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД нь ч ядарсан иргэдийнхээ төлсөн татварын мөнгөөр ГАДААДАД ЗУГААЛЖ, аяладаг болоод удаж буй.

Татвар төлөгчдийн мөнгө уг нь хэрэгтэй, чухал зүйлд зарцуулагдвал зүгээр. Иргэд ч өөрсдийн төлсөн татвараа хаашаа, хэний халаас руу орж байгааг мэдэх эрхтэй. Төр ч хурган дарга нар, авлигачдаа чин шударгаар ажиллаж байгаа эсэх, төсвийн буюу нийтийн мөнгийг зөв зүйтэй зарцуулж байгааг хянах зорилгоор үр ашиггүй зардлыг хэмнэх “ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ХУУЛЬ”-ийг баталсан.  Тус хуульд “төр, түүний бүх шатны байгууллага, нийтийн алба, тэдгээрийн үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлах, хяналт тавих” гээд заасан. Түүнчлэн Төрийн хэмнэлт нь иргэд, олон нийтийн ашиг сонирхолд нийцэж, тэдний дэмжлэгийг хүлээхүйц түвшинд тодорхойлогдсон байх шаардлагыг хангах ёстой.

Гэтэл Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн дарга Э.Энх-Очир нь 2024 оны 12 дугаар сарын 03-нд зардал гаргах тухай А/98 тоот тушаалаараа “Сошиал медиа сувгийн хөгжүүлэлт хийх”, “фэйсбүүк сурталчилгааны менежментийн үйлчилгээ үзүүлэх” гэх агуулгаар ЗУРГААН САЯ төгрөг гаргасан байна.

Мөн оны 12 сарын 12-нд А/103 тоот тушаалаар төлбөр хураах ажилд оролцсон албан хаагчдад мөнгөн урамшуулалд ЕСӨН САЯ ТӨГРӨГ зарцуулж байгууллагынхаа 27 хүнд үндсэн ажлаа хийснхийх нь төлөө мөнгө өгч АВЛИГАДЖЭЭ.

2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/108 тоот тушаалаар Нарантуул, Баялаг-Ундраа, Өгөөмөр худалдааны төвүүдийн бизнес эрхлэгчдэд татварын багц хуулиудыг сурталчилсан брошур, QR бүхий кодыг тараах зэрэгт 9,8 сая төгрөгийг тус тус зарцуулсан байна. Татварын байгууллага татварын хуулиа сурталчилж байгаа нь сайн ч ИРГЭД татварын талаар ямар ч мэдлэггүй, ойлголтгүйн зэрэгцээ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГААС ТАТВАРАА УЛАМ НЭМЖ байгааг ойлгуулж тайлбарлаж чадахгүй байгаа нь харамсалтай.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.140.2)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.