БЗД-ийн эмнэлгээс КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР ИЛЭРЧЭЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-12-17

Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан нэг иргэнд хийсэн түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарчээ. Тухайн иргэнд онош баталгаажуулах PCR шинжилгээ хийхэд хариу мөн эерэг гарсан гэх мэдээлэл байна. Одоогоор сэжигтэй тохиолдлын ойрын хавьтал болон дам хавьтлуудыг шинжилгээнд хамруулж, тусгаарласан бөгөөд шинжилгээний хариуг өнөөдрийн ЭМЯ-ны мэдээллээр олон нийтэд тодорхой мэдээлнэ гэдгийг албаныхан онцлов.

Албан бус мэдээллээр тухай иргэн нь халдвартай тохиолдлын ойрын болон дам хавьтал биш бөгөөд шинэ голомт байж болзошгүй гэж яаралтай арга хэмжээ авчээ

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.241.250)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.