Баянзүрх дүүргийн АН, МАН-ынхан  OO-н  цаасны хэрүүл хийлээ
Үйл явдал
/
2020-12-17

Баянзүрх дүүргийн ардчилсан нам өнөөдөр /2020.12.17/мэдээлэл хийж байна.

2021 оны төсвийг төслийн тухай хуульдаа багтааснаар иргэдийн хурлын төлөөлөгчид 12 дугаар сарын 10-ны дотор хэлэлцэх ёстой хүмүүст хүлээлгэж  өгсөн байх ёстой. Гэтэл иргэдийн төлөөлөгчийн хурал нь өнөөдрийг хүртэл засаг даргаасаа мэдээллийг авч чадаагүй байна.  Засаг дарга төсвөө 12дугаар сарын 2ны өдөр өргөн барьсан байна. Гэтэл хугацаандаа явуулаагүй асуудлаас үүдэж маргааш төсөв хэлэлцүүлэгдэх боломжгүй болж байна. Ардчилсан намын бүлэг Дүүргийн удирдлагуудыг хуулиа мөрдөж ажиллахыг шаардаж байна.

Баянзүрх дүүргийн иргэдийн  хурлын төлөөлөгч Батцогт:

Цар тахлын хүнд нөхцөл байдлын үед дор бүрнээ бүгд хичээж зөв төлөвлөгөөтэй ажиллах ёстой. Гэтэл Баянзүрх дүүрэг дээр энэ ажиглагдлахгүй байна. Хэд хэдэн удаагийн дараалласан цар тахлын зохион байгуулалт алдагдсан, эрүүл мэндийн салбартаа хүртэл асуудал болчихсон явж байна. Иргэдээс сонгогдсон төлөөлөгч нарт өнөөдөр дүүргийн тамгын газар ил тод мэдээллээ хүргэх хэрэгтэй. Ирэх 2021 оны төсөв буюу бид 2021 онд хэдэн төгрөгөөр юу юу хийх ёстой вэ гэдэг төсвөө өнөөдрийг хүртэл батлаагүй. Төсвийн тухай хуулинд заахдаа 10 хоногийн өмнө хэлэлцүүлэг өрнүүлж иргэдээс сонгогдсон төлөөлөгчдөө  хэлэлцүүлэг хийх ёстой, ил тод нээллтэй болгох ёстой. Гэтэл энэ хуулийг зөрчсөн. Хуулиндаа 20ны дотор төсвөө дүүрэг хэлэлцэх ёстой гэтэл 18нд хэлэлцүүлэг өрнөнө гэж зарласан өнөөдөр 17ны өдөр иргэдийн хурлын төлөөлөгч нарт ямар ч мэдээлэл байхгүй байна. Баянзүрх дүүрэг ковидын цар тахлын үед юу хийх гэж байгаа вэ? Цар тахал гараад байгаа газрууддаа ямар ажлуудыг хийж арга хэмжээ авах гээд байна вэ? гэх мэдээллийг авах гэтэл өнөөдрийг хүртэл байхгүй байна. Засаг дарга төсвөө цаг тухайд нь бариагүй юм уу?  гэтэл цаг хугацаандаа багтаагаад төсвөө өргөн барьсан байна. Үйл ажиллагааны хөтөлбөр төсвийг өргөн барьлаа гээд  7 хуудас дотор материалд  хавсралт байхгүй байна. Тэгэхээр бид иргэдийн хурлын даргаас тодруулж төсөв хаана яаж төсөвлөгдөх гэж байгааг тодруулмаар байна. Маргааш ДИТХ төсвийн хурлаа зарласан байгаа. Юуг хэлэлцэх гээд байгаа нь тодорхойгүй байгаа. Цахимаар хуралдана гэсэн хариу өгсөн. Засаг дарга албан ёсоор төсвөө өргөн бариагүй. Төрийн байгууллагын уялдаа холбоо хууран мэхлэх ажиллагаа үргэлжилсээр байна. Гэтэл бид Ковидыг эрүүл мэндийн салбартаа алдчихаад байна. Шуурхай хуралаа зарласан ажлуудаа төлөвлөөд явж байх ёстой. Ардчилсан намын бүлгийн зүгээс төсвөө авахаар албан ёсоор бичгээр хандсан. Бид хүлээгээд тэсэхээ байгаад өнөөдөр асуудал тавьж эхэлж байна. Баянзүрх дүүргийн бүлгийн даргатай уулзах гэсэн боловч ажил дээрээ байхгүй байна. Ийм учраас цар тахал ковидын нөхцөл байдал энэ дүүрэг дээр  хүндэрч байгаа нь харагдаж байна. Төрийн байгууллага ажлаа аваад сар болоогүй  гэтэл ажил дээрээ ирээгүй байгаа талаар Ардчилсан намын бүлэг иргэдийнхээ өмнөөс харамсаж буйгаа илэрхийлж байна. Төсөв хэлэлцээгүйгээс үүдэж хүнд нөхцөл байдал руу шилжинэ.

 

Баянзүрх дүүргийн Засаг даргын албан бичиг алдаатай байсан

Төсвийн тухай хуулийн 8.4-р заалтыг засаг дарга нь өөрөө зөрчиж байна. 12-р сарын албан бичиг дээр төсвийг хавсаргав гэсэн бичиг байгаад төсвийг хавсаргаагүй. Төсөв байхгүй, засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр долоон хуудас материал ирсэн

ИТХ Тулгат :Баянзүрх дүүрэг ганцаараа төсвөө өргөн бариагүй үлдлээ.

2.5 тэрбум төгрөгийг хаана юунд зарцуулах гэж байгаа юм бэ?

Сум дүүргийн засаг дарга нар төсвийн тухай хуулиа 12 дугаа сарын 10 ны дотор өргөн барьж ИТХ төсвийнхөө  задаргааг явуулах ёстой. Төсөв гэдэг цаг хугацаатай, цагалбар гэж зүйл байна. Хуулиар тогтоосон хугацаандаа өргөн барихгүй танилцуулахгүй байна гэдэг маш аюултай. Өөрийн гэрийн санхүүгийн төсөв шиг ингэж хариуцлагагүй хандаж болохгүй. 2020.12.16нд тодруулга хийхэд хавсралт ирээгүй гэх хариуг өгсөн. Энэ асуудал ИТХ дарга Баяр даргын асуудал гэхээсээ засаг даргын асуудал. Яагаад хугацаандаа өргөн барьсангүй вэ? хоёр гурван төрлийн хууль зөрчсөн байхад хууль зөрчөөгүй улс төржиж байна хэмээн орлогч дарга ярьж байна. төлөөлөгч нарт олдохгүй байгаа дарга иргэдэд яаж олдох вэ? Цар тахлаар далимдуулж хууль зөрчих ёсгүй.

 

Засаг даргын орлогч дарга  ,Эдийн засгийн асуудалд хариуцсан төлөөлөгч: Та нар ажлаа сайн хийсэн бол нойлд яагаад цаас тогтоогч байхгүй байна вэ?

Засаг даргын орлогч ДИТХ  төлөөлөгч бөгөөд тухайн хүнд төсвийн тухай мэдээлэл ирсэн талаар мэдэгдэж байна. Ажлаа хариуцаж байгаа хүний хувьд ажлын албанд 10 цагт хүлээлгэж өгөх гээд даргаа хүлээж байна. Хуулиараа нэг хоногийн өмнө өгөх ёстой хэмээсэн боловч ардчилсан намын бүлэг хуулийн заалтуудыг танилцуулж  тэдний дунд багагүй маргаан өрнөсөн юм. Тэрээр ардчилсан намын бүлгийнхнийг улс төржиж байна өөрсдөө ажиллаж байсан хүмүүсийн хувьд та бүхэн асуудлыг сайн мэдэж байгаа . Дарга нар хариуцаж байгаа ажлаараа хаана юу ч хийгээд явдаг өглөө 10, 11н цагт ирэх үе байна 9 цагт ч ирэх үе байдаг та бүхний цагтаа ирэхгүй  байна гэдэг буруутгал өрөөсгөл.  Бид ажлыг аваад удаагүй түүнээс өмнө ардчилсан ам найман жил ажиллахдаа БЗД-н ажлыг хариуцаж хийж байсан бид танай хуучин бүтцээр ажиллаж байна.  Түрүү жилийн төсөв хугацаандаа орж байсан уу? Бүх зүйл хоёр талтай тиймээс үзэж буй ард иргэд зөвөөр ойлгох хэрэгтэй. Би та бүхний улс төр хийж буйг харж байна. Хууль зөрчсөн зүйл байхгүй.  Энэхүү албан бланкийг харсан ч би хууль зөрчөөгүй гэж харж байна. Бидний ажил хийх нөхцлийг боож улс төржиж байна.  Бид ажлын албаар дамжуулаад өгнө.  Хүлээж байгаад авчиж болдоггүй юм уу? Урд өмнө нь та бүхэн хуулиа бариад ингэж ажиллаж байсан бол баянзүрх дүүрэг өнөөдөр ийм байхгүй шүү.  Баянзүрх хөдөөний нэг сум шиг байхгүй. Та нар өөрсдөө гадуур яваад ямар байдалтай байгааг хар.  Сэтгүүлчид нойлруу ороод  хар, жорлон дотор жорлонгийн цаас тогтоогч байхгүй. Та нар ороод үз та нар ажиллаж байсан амьдарч байсан орон чинь ийм байна. Нойлын цаас байхгүй, цаас тогтоогч байхгүй та нар ороод хар. Ийм нөхцөл байдалтай байр хүлээж авсан.  Бид нар ажил аваад удаагүй, энэ бүхнийг сайжруулахаар ажиллаж байна. Бид хийгээгүй биш хийсэн өдөр шөнөгүй ажиллаж байна. Урд нь та нар аятайхан ажиллаж байсан юм шиг ингэж аашилж болохгүй.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.84.157)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.