Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай болон Шүүгчийн бүрэн эрхийг сэргээх тухай зарлигуудыг гаргалаа.
Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 16, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилов.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Улсын дээд шүүхийн шүүгч Готовдоржийн Цагаанцоож, Дашхүүгийн Цолмон нарын шүүгчийн бүрэн эрхийг сэргээлээ гэж Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээллээ. 2019 оны зургаадугаар сард Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж байсан. Түдгэлзүүлсэн 17 шүүгчийн найм нь Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэгт нэр холбогдсон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай” зарлиг гаргалаа.
ЗАРЛИГТ:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8 дахь заалт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн саналыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Хавсралтад дурдсан нэр бүхий 17 шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсүгэй.
- Б.Цолмонбаатар – Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
- Э.Халиунбаяр – Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
- Ц.Амарсайхан – Улсын дээд шүүхийн шүүгч;
- Б.Сайханцэцэг – Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
- Д.Цолмон – Улсын дээд шүүхийн шүүгч;
- Г.Цагаанцоож – Улсын дээд шүүхийн шүүгч;
- Ж.Оюунтунгалаг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
- Д.Дэлгэрцэцэг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
- Д.Байгалмаа – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
- Х.Сонинбаяр – Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн;
- П.Золзаяа – Улсын дээд шүүхийн шүүгч;
- С.Амардэлгэр – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
- Т.Энхжаргал – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
- Б.Нармандах – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
- С.Төмөрбат – Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
- Н.Нарантуяа – Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
- П.Туяат – Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч” гэжээ.
-
7 цаг 8 мин
-
8 цаг 52 мин
-
Өчигдөр 18 цаг 21 мин
-
Өчигдөр 18 цаг 19 мин
-
Өчигдөр 12 цаг 10 мин
-
Өчигдөр 11 цаг 24 мин
-
Өчигдөр 09 цаг 43 мин
-
Өчигдөр 09 цаг 40 мин
-
Өчигдөр 09 цаг 06 мин
-
Өчигдөр 09 цаг 04 мин
-
Өчигдөр 18 цаг 21 мин
-
Өчигдөр 18 цаг 19 мин
-
Өчигдөр 09 цаг 04 мин
-
Өчигдөр 09 цаг 43 мин