С.Ганбаатар: Н.Энхбаяр даргыг маань дэвшүүлэхгүй гэж 11 жил МАХЫГ НЬ ЗУЛГААСАН шүү
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-12-17

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд МАН-ын дарга Н.Энхбаярыг сонгуульд оролцуулахгүй байхаар заалт оруулж ирлээ гэсэн байр суурийг чуулганы танхимд илэрхийллээ.

Тодруулбал, хуулийн төсөлд эрүүгийн хуулиар ял шийтгэл эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно гэсэн заалт нь зөвхөн Н.Энхбаярт зориулсан заалт гэв. УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Н.Энхбаяр гэж хүнийг сонгуульд оролцуулахгүй гэж 2009 оноос хойш махыг нь зулгааж байна. Нэг үе та нарыг удирдаж, хамтран зүтгэж явсан Н.Энхбаяр хонгилын эздэд чирэгдэж, гүтгэгдэж байна. Энэ заалт монгол хүний сонгох сонгогдох эрхэнд халдаж байгаа учраас энэ танхимд би үүнийг хэлж байна” гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.254.118)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.