2020 оны төсөвт суугдаснаар ХОРИГДЛУУДЫН цалинд 19.5 сая төгрөг олгогджээ
Үйл явдал
/
2020-12-17

Хуульд заасны дагуу хоригдлуудын хийсэн хөдөлмөрт хөлс тооцож  олгодог. Шүүхийн шийдвэр гүцэтгэх байгууллагын дэргэдэх Хэрэмт цамхаг улсын төсөв үйлдвэрийн газар нь  ШШГЕГ-ын даргын А/30 тоот тушаалаар хорих байгууллагыг үйлдвэржүүлэх, ялтныг ажлын байраар хангах зорилгоор байгууллагдсан. Тус үйлдвэр нь анх вакум цонх, хаалга хаалт үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба 2010 онд хөнгөн блокны үйлдвэрийг барьж ашиглалтанд оруулсан. Сийрмэг бетон гулдмай үйлдвэрлэх, вакум цонх хаалга хаалт үйлдвэрлэх гэсэн 2 үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2020 онд 19.489.000 төгрөгийг хоригдлын цалинд төсөвлөсөн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа хаалттай хорих ангиудад ял эдлэж байгаа хоригдлуудын хөдөлмөрийн хөлсийг хуульд заасны дагуу олгож байгаа эсэхийг төлөвлөгөөт бусаар шалгахад хоригдлуудын цалинг журмаар нь олгоогүйг 2018 онд тогтоож байсан билээ.

Шалгалтаар дээрх хорих ангиуд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын даргын 2018 оны А/131 дүгээр тушаалаар батлагдсан “Хоригдлын хөдөлмөрийн норм, цалин хөлсний үнэлгээг тогтоох журам”-д заасны дагуу “хөдөлмөрийн жишиг норм тогтоох зөвлөл” байгуулаагүй, мөн нарийн мэргэжил, онцгой нөхцөлтэй хөдөлмөрийн нормыг тогтоогоогүй, хоригдлын хийсэн бүтээгдэхүүнийг заавар, журмын дагуу үнэлээгүй, хоригдлын хөдөлмөрийн үнэлгээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хэт доогуур тооцдог, ажилласан цалинг нь дутуу бодож олгодог зэрэг нэлээдгүй зөрчил илэрсэн байдаг.

Хоригдлуудын ажлын хөлсийг буруу тооцон олгож байгаа нь тэдний бусдад учруулсан хохирол төлбөрийг хийсэн ажлын хөлснөөс нь төлж барагдуулах боломжгүй нөхцөл байдалд хүргэх үр дагавартай юм.

Хэдий зорчих эрхээ хасуулж ял шийтгэл хүлээж байгаа хэдий ч тэдний эрх дахин зөрчигдөх ёстой гэсэн үг биш.2018 оныг бодвол энэ жилийн хоригдлын цалин хөлс олгогдох төсөв нэмэгдсэн байна. 2018 онд 17.194.266 төгрөг төсөвлөж байсан бол энэ онд 19.489.000 болж нэмэгдсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 215 дугаар зүйлд:

215.1.Хоригдолд хийсэн хөдөлмөрт нь тооцож хөлс олгоно.

215.2.Гэрээний үндсэн дээр хоригдлыг хөдөлмөрлүүлсэн ажил олгогч хоригдлын хөдөлмөрийн хөлсийг хорих ангийн дансанд шилжүүлнэ.

215.3.Хорих анги хоригдлыг өөрийн үйлдвэрлэл дээр хөдөлмөрлүүлсний болон энэ хуулийн 215.2-т заасны дагуу шилжиж ирсэн хөлснөөс шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөр, хоригдлын буруутай үйлдлээс хорих ангид учирсан хохирлыг суутгаж, үлдэх хэсгийг хоригдлын нэрийн дансанд төвлөрүүлнэ.

215.4.Хоригдол энэ хуулийн 215.3-т заасны дагуу зөвхөн өөрийн нэрийн дансаар дамжуулан нэн тэргүүний хэрэгцээт хүнсний болон ахуйн барааг сар бүр авах бөгөөд үлдсэнийг суллагдах үед өөрт нь олгоно.

215.5.Хоригдлын хөдөлмөрийн норм, хөлсний үнэлгээг хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын дарга батлах бөгөөд хоригдлын хөдөлмөрийн үнэлгээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй байна.

215.6.Хоригдлын нарийн мэргэшил, мэдлэг, мэргэжил шаардагдах болон онцгой нөхцөлтэй хөдөлмөрийн үнэлгээг зах зээлийн доод үнэлгээнээс багагүй байна гэж заажээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.41.235)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.