Дархан хотыг аз жаргалтайгаар удирдаж буй засаг дарга Б.Азжаргал гэж хэн бэ?
Үйл явдал
/
2020-12-17

“Энэ нэр хүндтэй ажлыг хоёргүй сэтгэлээр хийнэ гэдэгтээ бүрэн итгэлтэй байна. 2020.10.11

Дарханы засаг дарга Б.Азжаргал  хариуцлагатай ард түмнийхээ дотор орж ажиллаж чаддаг жинхэнэ дарга гэдгээ харуулсаар байна. Хүний мөс чанар шалгасан энэ хэцүү цагт ард иргэддээ алагчлахгүйгээр хандсан 1000 мессеж, 200н дуудлагаар ирсэн асуудлыг төвөгшөөхгүй шийдэж, хотоос ирсэн автобусаас иргэдээ тосон авч газар дээр нь асуудлыг шийдэн өөрийн биеэр ажиллаж олны талархал хүлээж байв. Асуудал гарлаа гэхэд ажилтнууд руугаа чихэхгүй, иргэдийн өмнө ямар асуудал тулгарч буйг яаж шийдвэрлэвэл зохилтойг газар дээр нь шууд шийдээд явж байгаад иргэд их ам сайтай байна. Ковидын үед бүдрэхгүй ажиллаж буй удирдлага болох Азжаргал дарга дарж ажиллахгүй бол бусад дарга нар унаад байна гэж иргэд хошигнох болсон. Урдах ажлаа яг таг хийдэг байх нь сэтгэл юм. Дарга гэхээр л их зантай иргэдээ үл тоодог байх ёсгүй. Дарга хүн ямар байх ёстойг үлгэрлэж байгаа юм.

Уугуул хотоо нэр төртэйгөөр удирдан суугаа энэ эрхэм 1981 онд төрсөн 39 настай.  Дархан хотын 1-р арван жилийг 1999 онд төгссөн. 2002 онд Монгол улсын их сургуулийг “Аялал жуулчлал, менежер, газар зүйч, мэргэжлээр төгсөж байсан.

Дарханы засаг дарга Б.Азжаргалын хөрөнгийн мэдээлэл

2019 оны хөрөнгө оруулгын мэдүүлэгт дурдаснаар түүний нийт орлого 40.195.630 төгрөг, гэр бүлийн орлого 84.357.500, хадгаламж 66.000.000 төгрөг, зээл 51.000.000 төгрөг, 75.000.000 төгрөгийн машинтай, 385.000.000 сая төгрөгийн байртай.

Дарга хүн иргэдийн төлөө ажиллах хэрэгтэй

 2020 оны 10.11ны өдөр Дарханы засаг даргын ажлаа хүлээн авахдааЭнэ нэр хүндтэй ажлыг хоёргүй сэтгэлээр хийнэ гэдэгтээ бүрэн итгэлтэй байна. Юуны түрүүнд бид Монгол Улсын Засгийн газрын “Үйл ажиллагааны хөтөлбөр” болон 2020 оны Орон нутгийн сонгуульд Монгол Ардын Намаас дэвшүүлсэн “Тогтвортой бодлого-Тогтвортой хөгжил” мөрийн хөтөлбөрийн хүрээнд олон нийт, ард иргэдээс Төрийн болон ТББ-уудаас саналыг хүлээж авсны хүрээнд энэ ондоо багтааж аймгийн Засаг даргын 2021-2024 он хүртэл хэрэгжүүлэх Үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулна. Хоёрдугаарт, 2021 оны аймгийн төсвийг энэ оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дотор хэлэлцэж, шинэчлэн батлах зэрэг ажилд ханцуй шамлан орно. Мөн саналаа өгч дэмжсэн бүх хүмүүст, иргэддээ талархсанаа илэрхийлье. Та бүхний төлөө, Дархан хотын ирээдүйн хөгжлийн төлөө хамтдаа зүгтгэе.” хэмээн итгэлтэй амлалтаар ажлаа эхлэсэн бол коронавирусын хүнд хэцүү энэ цаг үед нэр төртэйгөөр ажлаа гүйцэтгэж чадаж байгаа билээ.

Засаг дарга Б.Азжаргал иргэдтэйгээ ажиллаж буй нь

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.133.233)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.