Нарийн ногооны тээвэрлэлтийн зардал 2-5 сая төгрөгөөр нэмэгдсэн байна
Б.Баабар
Үйл явдал
/
2020-12-17
Коронавируст цар талын улмаас манай улс хилээ хааж, гадаад орноос ирэх хүнсний бүтээгдэхүүний импорт түр зогссон.

Үүнээс үүдэн Монгол улсад нарийн ногооны хомсдол үүсэж энэ төрлийн худалдаа эрхэлдэг зарим иргэд  лангуугаа хаахад хүрээд байна. Манай улсад байдаг цөөн тооны өвлийн хүлэмжинд нарийн ногоо тарихад хүндрэл үүссэн. Мөн дээрээс нь тээврийн зардалд 3 орчим сая төгрөг төлдөг байсан бол энэ үнэ 5-8 сая төгрөг болж өссөн нь ногооны үнэд нөлөөлсөн байна. Манай улсын нарийн ногооны жилийн хэрэгцээ 21 мянга тонн байдаг. Энэ онд 27.4 га өвлийн хүлэмж, 68.5 зуны хүлэмж нийт 95.9 га хүлэмжийн тариалалт хийж 5303 тонн нарийн ногоо хурааж авсан нь дотоодын хэрэгцээний  ердөө 25 хувийг хангажээ. Тэгвэл өнгөрсөн 10 дугаар сард 3700 тонн нарийн ногоо импортоор авч байсан бол  сүүлийн нэг сарын хугацаанд 3 дахин бага буюу 1200 тонн нарийн ногоо импортолжээ.  

Н.Нарантуяа Баянзүрх худалдааны төв дээр 10 гаруй жил нарийн ногоо зарж байгаа. Тэрээр сарын 1.5 сая төгрөгийн түрээстэй нарийн ногооны лангуу ажиллуулдаг. Хүнсний салбар учраас хөл хорионы үеэр үйл ажиллагаа явуулсан. Гэвч сүүлийн нэг сард нарийн ногооны импорт 3 дахин багассан, дээрээс нь тээврийн хөлсө нэмэгдсэн учир түүний лангуу ногоогүй болсон байна. Мөн замдаа олон хоносон нарийн ногоо нь хөлдөж хорогдол ихтэй ирэхийн зэрэгцээ 3 дахин үнэтэй ирж байгаа юм байна. Жишээлбэл 1 сарын өмнө брокли 3500 байсан бол одоо 10500 төгрөг, өргөст хэмх 4000 төгрөг байсан бол 12000 гээд бүх ногоо 3 дахин үнэтэй иржээ.  Лангуугаа хаахгүйн тулд үнэтэй  3 дахин үнэтэй ирсэн ногоогоо авсан үнээрээ  зарах тохиолдлууд гарч байгаа гэлээ. Учир нь иргэдийн тухайд  үнэ нэмэгдэж ирснийг ойлгохгүй, нарийн ногоо худалдаачдад бухимдалтай хандаж байна гэсэн юм.

Урт огурцы, броккли болон амтат чинжүү, амтат гуа 3000төг, юуцай, хулуу зэрэг нь 2000төг, хаш, яншуй, помидор зэрэг нь кг 5000төг, шанцай 4000 төгрөгийн үнэтэй байсан бол өнөөдрийн байдлаар дээр дурьдагдсан бштэгээлэхүүнүүд 3-5н мянган төгрөгөөр нэмэгдсэн ханштай худалдаалагдаж байна. 

Манай улс Ковид-19 халдвар дотоодод бүртгэгдэхээс өмнө буюу 2020 оны 10 дугаар сард:

Чинжүү - 1700 тн

Броккли - 22 тн

Өргөст хэмх -38,7 тн

Улаан лооль -37,7 тн

Навчит байцаа, бууцай, юуцай-1900 тн- ийг импортолжээ.

Харин энэ сарын 1-ээс өнөөдрийг хүртэл чинжүү - 285 тн

Броккли - 4,6 тн

Өргөст хэмх --7,9 тн

Улаан лооль --4,8 тн

Навчит байцаа, бууцай, юуцай--323 тоннийг импортолжээ.

Харин хүнсний ногооны хувьд төмс 1000 төгрөг, лууван 1500 төгрөг, байцай 2000 төгрөг, манжин 2500 төгрөг, сонгино 1500 төгрөгийн үнэ ханштай байна.  

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.99.71)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.