Ковидын үед ашигласан зүү, тариурын аюултай хог хаягдалыг ил задгай хаясан "Элемент медикал" ХХК-ийг шалгаж байна
Үйл явдал
/
2020-12-17
Улаанчулуутын эмнэлгийн хог хаягдалд шалгалт хийж байна
 
Улаанчулуут хогийн цэгт Covid-19 халдвар илрүүлэхэд ашигласан түргэвчилсэн болон PCR шинжилгээний оношлуурууд, амны хаалт, халдвар хамгааллын хувцас хэрэглэлүүд ил задгай байгаа талаарх мэдээлэл гарсан.
Тэгвэл Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас өнөөдөр шалгалтын ажиллагааг эхлүүлсэн бөгөөд газар дээр нь ажиллаж байна. Эрүүл мэндийн яам эмнэлгийн биологийн аюултай хог хаягдлыг устгадаг ААН-тэй гэрээ байгуулах замаар зөөвөрлүүлж устгуулдаг.
Ингэхдээ технологийн дагуу аюултай хог хаягдлыг булж устгах журамтай. Улаанчулуут хогийн цэгт эмнэлгийн аюултай хог хаягдал устгадаг “Элемент медикал” компанийн устгалын талбай байдаг ч “Манай компанитай гэрээтэй эмнэлгүүдийн” хог биш байна гэсэн шалтгаанаар дээрх эмнэлгийн хэрэгслүүдийг устгалд оруулаагүй байна. Тиймээс эхний ээлжид ямар эмнэлэг аюултай хог хаягдлаа ил задгай авчирч асгасныг олж тогтоон хариуцлага тооцох аж.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.66.185)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.