Ардчилсан намын үндэсний бодлогын хороо хуралдаж байна
Үйл явдал
/
2020-12-17

Ардчилсан намын X их хурал маргааш эхэлж буйтай холбогдуулан өнөөдөр 12:00 цагаас эхлэн Үндэсний бодлогын хорооны хурал цахимаар хуралдаж байна. Тус хурлаар намын их хурлаар хэлэлцэх “Үндсэн дүрмийн өөрчлөлтийн асуудал”-ыг голлон хэлэлцэх юм.


Хурлын нээж АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан “бид Үндсэн дүрмийн өөрчлөх, эсэх асуудлаар намын нийт гишүүдээс санал авсан. Нийт гишүүдээсээ 80-90 хувь нь намын дүрмийг өөрчлөх шаардлагатай гэж үзсэн. Тиймээс дүрмийг өөрчлөх ажлын хэсгийг 44 хүний бүрэлдэхүүнтэй журмын дагуу боловсруулж, намын удирдлагад гардуулсан. Тиймээс ҮБХ-ны хурлаар хэлэлцүүлэхэд бэлэн болоод байна” гэсэн юм.


Ардчилсан намын үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлт боловсруулах ажлын хэсгийн ахлагч О.Алтангэрэл ҮБХ-ны гишүүдэд дүрмийн нэмэлт өөрчлөлтийг хэрхэн боловсруулсан, өөрчлөгдсөн заалтуудын дэлгэрэнгүй танилцууллаа. Энэ цаг мөчид хурлын дэгийн дагуу ҮБХ-ны гишүүд асуулт асууж, саналаа хэлж, бүлэг тус бүрээр заалтуудыг хэлэлцэн хурал үргэлжилж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.44.53)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.