Өндөгний нийлүүлэлт тасарчээ
Үйл явдал
/
2020-12-18

2020.12.17-ны өдрийн 12 цагийн байдлаар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 12 дугаар сарын 17-ны өдрийн 12 цагийн байдлаар Улаанбаатар хотын 4 дүүрэг, Орхон аймгийн нутаг дэвсгэрт байрлах нийт 14 зах, худалдааны төв, хүнсний дэлгүүрт хяналт шалгалт хийж байна.

Нэг. Хүнсний өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт, үнэ

А.Хүчит шонхор зах

Хүчит шонхор захад өглөөний 7:30 цагийн байдлаар жижиглэнгээр борлуулж байгаа хонины ястай мах 7300-7800 төгрөг, хонины цул мах 8000-8500 төгрөг, үхрийн ястай мах 10500 төгрөг, үхрийн цул мах 11500-12500 төгрөг, адууны мах 8500 төгрөгийн үнэтэй байна.

Махны жижиглэнгийн үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хонины ястай махны доод үнэ 7300 төгрөг болж 600 төгрөгөөр, хонины цул махны дээд үнэ 8500 болж 500 төгрөгөөр, үхрийн цул махны доод үнэ 11500 болж 1000 төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.   

Махны бөөний үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хонины мах доод үнэ 6000 төгрөг болж 200 төгрөг, адууны мах доод үнэ  6300 төгрөг болж  200 төгрөгөөр тус тус буурсан байна. Харин ямааны махны дээд үнэ 5500 төгрөг болж 300 төгрөгөөр нэмэгдсэн байна.

Махны нийлүүлэлт өмнөх өдрөөсөө 4.7 тонноор өссөн 95.1 тонн мах нийлүүлэгдсэн байна.

Хүчит шонхор захын махны үнийн харьцуулалт

2020.12.17-ны өдрийн 7:30 цагийн байдлаар

Бүтээгдэхүүний нэр

17-ны өдрийн 07.30 цагийн байдлаар

Жижиглэн-гийн үнэ

Бөөний

 үнэ

Нийлүүлэлт

95.1 тн

1

Хонины мах

ястай

7300-7800

6000-6500

цул

8000-8500

Үхрийн мах

ястай

10500

7300-8300

цул

11500-12500

Адууны мах, ястай

8500

6300

Ямааны мах, ястай

-

5500

Тэмээ-ний мах

цул

7000-7300

3800

           

 

 

Хоёр. Бусад зах, дэлгүүр, эмийн сангийн мэдээлэл

 

  1. Чингэлтэй дүүрэгт байрлах Хүчит шонхор, Нарантуул-2 зэрэг зах, худалдааны төвүүд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа.

Хүчит шонхор зах, Нарантуул-2 худалдааны төвд худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн хувьд хонины ястай мах 7300-7800 төгрөг, хонины цул мах 7500-8500 төгрөг, үхрийн ястай мах 9500-10500 төгрөг, үхрийн цул мах 11000-12500 төгрөг, адууны мах 8500 төгрөгийн үнэтэй байна.

 Алтан тариан дээдийн дээд гурил 2000-2200, дээд гурил 1500-1600, 1-р зэргийн гурил 1200-1300, 2-р зэргийн гурил 900-1000, цагаан будаа 2200-3200, элсэн чихэр 2200-2500, Монгол төмс 800-1000, Монгол лууван 1000-1500, Монгол сонгино 2600-3000, Хятад сонгино 1300-1500 төгрөгийн үнэтэй байна.

Хүчит шонхор, Нарантуул-2 зах, худалдааны төвүүдэд 2020.12.17-ны өдрийн 12.00 цагийн байдлаар өндөгний нийлүүлэлт байхгүй байна.

  1. Баянгол дүүрэгт байрлах Барс-1, Барс-2 зах, Хархорин зах, Хороолол зах, Таван-Эрдэнэ зах, Ялгуут минимаркет тус тус хяналт шалгалтад хамрагдлаа.

Барс-1, Барс-2 зах, Хархорин, Таван-Эрдэнэ, Хороолол захуудад худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7500-8500 төгрөг, хонины цул мах 8500-8800 төгрөг, үхрийн ястай мах 9000-11000 төгрөг, үхрийн цул мах 10000-12500 төгрөг, адууны мах 8500-9500 төгрөгийн үнэтэй байна.

            Алтан тариан дээдийн дээд гурил 2000-2100, дээд гурил 1300-1700, 1-р зэргийн гурил 1250-1400, 2-р зэргийн гурил 900-1000, цагаан будаа 2300-3800, элсэн чихэр 2200-2700, Монгол төмс 700-1100, Монгол лууван 500-1800, Монгол сонгино 2500-3000, Хятад сонгино 1300-2000 төгрөгийн үнэтэй байна.

  1. Хан-Уул дүүрэгт байрлах Яармаг худалдааны төв, 52 зах, Фермерүүд зах зэрэг зах, худалдааны төвүүд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа.

52 зах, Фермерүүд зах, Яармаг худалдааны төв зэрэг зах, худалдааны төвүүд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн хувьд хонины ястай мах 7000-8000, хонины цул мах 8000-9000, үхрийн ястай мах 10500-10800, үхрийн цул мах 12000-12500, адууны мах 9000-9500, Алтан тариан дээдийн дээд гурил 2100-2150, дээд гурил 1500-1600, 1-р зэргийн гурил 1250-1300, 2-р зэргийн гурил 950-1000, цагаан будаа 2400-4000, элсэн чихэр 2500, Монгол төмс 800-900, Монгол лууван 1500, Монгол сонгино 3000-3500, Хятад сонгино 1600-2500 төгрөгийн үнэтэй байна.

52 захад Монгол сонгино 1 кг нь 3500 төгрөгөөр худалдаалж байсныг 3000 төгрөг, Яармаг худалдааны төв Монгол сонгино 3300 төгрөгөөр худалдаалж байсныг 3000 төгрөг болгож тус тус үнийг буулгасан.

  1. Сонгинохайрхан дүүрэгт байрлах Шөнийн зах хяналт шалгалтад хамргадлаа.

Шөнийн захад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн хувьд хонины ястай мах 7500, хонины цул мах 8500, үхрийн ястай мах 9000, үхрийн цул мах 10500-11000, адууны мах 9000, Алтан тариан дээд гурил 1450, 1-р зэргийн гурил 1200, 2-р зэргийн гурил 950, цагаан будаа 2500-3500, элсэн чихэр 2200, Монгол төмс 800, Монгол лууван 1500, Монгол сонгино 2800, Хятад сонгино 1500 төгрөгийн үнэтэй байна.

  1. 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 12 цагийн байдлаар хяналт шалгалтад хамрагдсан нийт 14 зах, худалдааны төвүүдийн 4 зах, худалдааны төвд өндөг нийлүүлэгдэж, 10 зах худалдааны төвд өндөгний нийлүүлэлт байхгүй байна.
  2. “Хэрэглэгчийн мэдээллийн төв”-д 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 12 цагийн байдлаар 115 утсанд 16, чатботод 8, и-баримт апликэйшнээр 6, дуут шуудангаар 1 иргэн тус тус хандсан байна.

 

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.206.112)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.