Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн нян судлалын төв лаборатори, явуулын 2 авто лаборатори болон Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Орхон аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 17-нд нийт 9070 хүнд хийсэн PCR шинжилгээгээр 18 хүнд коронавирус илэрчээ.
Сүүлийн 24 цагт Дархан-Уул аймаг, Орхон, Говьсүмбэр, Архангай аймагт коронавирусний халдвар шинээр бүртгэгдээгүй байна. Улаанбаатарт 163, Сэлэнгэд 216, Дархан-Уулд 45, Орхонд 25, Говьсүмбэрт 4, Дорноговьд 32, Архангайд 3 тохиолдол нийт дотоодын халдварын тохиолдол 488 болжээ.
ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт коронавируст халдвартай 459 хүн эмчлүүлж байна. Тэдний нэг нь маш хүнд, гурав нь хүнд, 32 нь хүндэвтэр, 423 нь хөнгөн байна.
-
6 цаг 20 мин
-
8 цаг 3 мин
-
Өчигдөр 18 цаг 21 мин
-
Өчигдөр 18 цаг 19 мин
-
Өчигдөр 12 цаг 10 мин
-
Өчигдөр 11 цаг 24 мин
-
Өчигдөр 09 цаг 43 мин
-
Өчигдөр 09 цаг 40 мин
-
Өчигдөр 09 цаг 06 мин
-
Өчигдөр 09 цаг 04 мин
-
Өчигдөр 18 цаг 21 мин
-
Өчигдөр 18 цаг 19 мин
-
Өчигдөр 09 цаг 04 мин
-
Өчигдөр 09 цаг 43 мин