Зам тээврийн ослоор гурван хүн амь насаа алджээ
Б.Баабар
Үйл явдал
/
2020-12-18
Энэ долоо хоногт зам тээврийн ослын шинжтэй 792 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Ослын улмаас 20 хүн гэмтэж, орон нутагт гурван хүний амь нас хохирсон байна.

Дорноговь аймгийн Сайншанд сумын 2-р багийн нутаг, дөрвөн замын уулзвар дээр асфальтан замд "Hyundai starex" маркийн автомашины жолооч Б явган зорчигч 72 настай, эмэгтэй, Ц-г мөргөж, амь насыг нь хохироосон, Ховд аймгийн Дөргөн сумын Аргалант баг, “Улаанбураа” гэх газар (сумын төвөөс зүүн урагш 50 км) шороон замд улсын дугааргүй "Мустанг-5" маркийн мотоцикл онхолдож, зорчигч 27 настай, эмэгтэй Ж-ийн амь нас хохирсон, Дорнод аймгийн Чойбалсан сумын 2-р баг, “216” гэх газар (аймгийн төвөөс зүүн хойш 30 км) шороон замд хувийн эзэмшлийн "Toyota mark 2" автомашины жолооч У согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцсоны улмаас онхолдож, зорчигч 32 настай, эрэгтэй Х-ийн амь нас хохирсон, Мөн хяналт, шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 121 зөрчил илрүүлсний 78 нь нийслэлд, 43 нь орон нутагт тус тус бүртгэгдсэн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.212.217)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.