АН-ын удирдлагууд хагаралдаж С.Эрдэнэ Ц.Туваанд ГОМДЖЭЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-12-18

АН-ын удирдлагууд ахиад хоорондоо МУУДАЛЦЖЭЭ... Тодруулбал АН-ын дарга асан С.Эрдэнэ одоогийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваанд ихэд гомдож нэр бүхий хэвлэлд өгсөн ярилцлагадаа “гомдож” буйгаа илэрхийлжээ. Мөн одоогийн УИХ-дахь намын бүлгээ тааруухан ажиллаж байгаа хэмээн дүгнэжээ....

2017 онд намын нийт гишүүдийн саналаар намын дарга болсон С.Эрдэнэ 2020 оны УИХ-ын сонгуульд ялагдал хүлээснийхээ дараа хариуцлага хүлээж өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа намын дүрмийн дагуу намын даргын сонгуульт ажлаа ЕНБД-р ажиллаж байсан Ц.Туваанд шилжүүлж байсан.

Өнөөдөр АН 10-р их хурлаа хийж , Үндсэн дүрмэндээ өөрчлөлт оруулж байна. Коронавирусийн улмаас олон хүнийг цуглуулах боломжгүй учир цахим технологи ашиглан 21 аймаг, 330 сумын төлөөллөө цахимаар хуралдуулж байгаа.

Энэ үед намынхаа их хурлыг эсэргүүцэж, намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваанд гомдож “итгэл алдсан” тухай ярьжээ. Ингэснээр өөрөө нэг цул болсон, фракцгүй болсон гэсэн намаа муулж, “хооллож байсан тогоо руугаа” нулимж эхэллээ.

Энэ өдрүүдэд болж буй АН-ын их хурлаар Үндсэн дүрмээ өөрчилж Дээд шүүхэд бүртгүүлсний дараа дахин их хурлаа хийж намын даргаа сонгох юм. УИХ-ын гишүүн асан С.Эрдэнийн хувьд 2020 оны сонгуульд ялагдсаныхаа дараа нэг хэсэг чимээгүй суусан бол энэ үеэс эхлэн намынхаа эсрэг хөдлөж эхлэх нь. Түүнийг “Дарханы гурил тэжээлийн үйлдвэр”-ийн Элеваторын хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.204.0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.