Өвөр Монголын өөртөө засах орны "МУБИС Төгсөгчдийн холбоо"-ноос 4000 ширхэг амны хаалт хандивлалаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-12-18

БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны "МУБИС Төгсөгчдийн холбоо"-ноос Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яаманд 4000 ширхэг амны хаалт хандивлалаа.

Хандивыг яамны Дээд боловсролын газрын дарга Г.Батнэмэхт ӨМӨЗО-ы Үндэсний их сургуулийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Б.Цогт МУБИС-ийн Захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Мандахын хамт гардуулан өгч, амжилт хүслээ.

Дээд боловсролын газрын дарга Г.Батнэмэх цар тахлын онцгой энэ цаг үед сэтгэлийн хандив ирүүлсэнд БШУЯ-ны нийт ажилтан, албан хаагчдын өмнөөс гүн талархаж байгаагаа илэрхийллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.35.247)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.