Соёлын сайд С.Чулуун АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл С. Клеческиг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Сайд С.Чулуун АНУ-ын зүгээс соёлын салбарын олон томоохон төслүүдэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаад талархал илэрхийлэв.
Элчин сайд Майкл С.Клечески хоёр улсын хамтын ажиллагаа стратегийн түншлэлийн хэмжээнд хүрч, цар хүрээ нь өргөжин тэлж байгааг онцлон тэмдэглэв. Соёлын сайд С.Чулуун “Чингис хаан” хаад язгууртны музейн үзүүллэг дэглэлтийн асуудалд туслалцаа үзүүлэх, Рубины Урлагийн музейд Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлээр үзэсгэлэн гаргах, палеонтологийн хамтарсан үзэсгэлэн гаргахад туслалцаа үзүүлэхийг хүслээ. Түүнчлэн, 2021 онд Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойг тохиолдуулан монгол соёлыг АНУ-д сурталчлан таниулах ажлыг зохион байгуулахад хамтран ажиллахаар тохиролцлоо.
Талууд цаашид соёлын өв хадгалах, сэргээн засварлах чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, Америкийн Монгол судлалын үйл ажиллагааг өргөжүүлэхэд хамтрах боломжуудын талаар санал солилцов хэмээн Соёлын яамнаас мэдээллээ.
-
5 цаг 53 мин
-
7 цаг 36 мин
-
Өчигдөр 12 цаг 10 мин
-
Өчигдөр 11 цаг 24 мин
-
Өчигдөр 09 цаг 43 мин
-
Өчигдөр 09 цаг 40 мин
-
Өчигдөр 09 цаг 06 мин
-
Өчигдөр 09 цаг 04 мин
-
Өчигдөр 09 цаг 04 мин
-
Өчигдөр 09 цаг 43 мин