СХД-ийн агаарын бохирдлын хяналтын ажилтны 3-р улирлын урамшуулалд 199,223,750 төгрөгийг олгожээ
Б.Баабар
Үйл явдал
/
2020-12-19
НҮБ-ын судалгаагаар Монгол Улсад агаарын бохирдол нас баралтын 10 гол шалтгааны нэг болсон ч сүүлийн 10 жилд агаарын бохирдлын эсрэг арга хэмжээнд улсын нийт төсвийн 1.2 хувьтай тэнцэх хөрөнгө зарцуулсан байна.

Мөн гадаадын 60.7 сая ам.долларын буцалтгүй тусламжийг авсан. Харин 2020 оны төсөвт агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний зардлыг 2019 оныхоос 41.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 137.6 тэрбум төгрөгт хүргэхээр тооцоолон зарцуулсан. Энэ нь төсвийн зарлагын нэг орчим хувьтай тэнцэж байна.

Тэгвэл Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын 2021 оны төсөвт 33 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.

 

Жил болгон хэдэн тэрбумаар баталж өгдөг ч тодорхой ахицгүй байсаар өнгөрсөн оноос Засгийн газраас түүхий нүүрсийг хориглож сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн. Тодорхой үр дүн харагдсан. Энэ бүхнийг хянах зорилготой НМХГ-т агаарын хяналтын байцаагч ажилладаг. Дүүрэг болгоны ЗДТГ-т агаарын бохирдлын хяналтын ажилтан гэх албан тушаал байдаг. Тэдгээр төрийн албан хаагчид гэр хорооллоор явж айл өрхүүдийг түүхий нүүрс түлж байгаа эсэхийг шалгадаг гэдэг ч хачир дээрээ ямар ажил хийдэг нь тодорхой бус. Тэгвэл зөвхөн Сонгинохайрхан дүүрэгт л гэхэд тэдгээр ажилчдын 3-р улирлын урамшуулалд 199.223.750 төгрөгийг олгосон байна. Харин 4-р улирлын урамшуулалд 76.545.000 сая төгрөг олгожээ.

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.138.178)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.