Баянзүрх дүүргийн эмнэлгээс 26 хүн ХАЛДВАРТАЙ нь батлагдлаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-12-19
Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт коронавирусийн халдвар гарч, эмнэлгийг бүхэлд нь хааж хөл хорио тогтоогоод байгаа юм. Эмнэлэгт одоогийн байдлаар эмч, ажилтан албан хаагчдаас гадна 60 хүүхэд, 160 том хүн зэрэг нийт 499 хүн тусгаарлагдаж байна. Тэгвэл өнөөдөр орой тусгаарлалтад байгаа иргэдэд нэн шаардлагатай байгаа хүнсний бүтээгдэхүүн, хүүхдийн живх, ариун цэврийн хэрэгслүүд зэрэг шаардлагатай зарим зүйлсийг халдвар хамгааллын дэглэмийн дор дотогш нэвтрүүлж байна. Тусгаарлалтад орсон иргэдэд шаардагдах эд зүйлсэд зарцуулах хөрөнгийг дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргаж, шуурхай шийдвэрлэлээ.

БЗД-ийн Нэгдсэн эмнэлэгт 12-р сарын 17-ны өдөр хоёр тохиолдол, 18-ны өдөр 18 тохиолдол, өнөөдөр буюу 19-ний өдөр 6 тохиолдол нэмж бүртгэгдэн нийт 26 болоод байгаа юм. Ийнхүү Монгол Улсад бүртгэгдсэн короанвирусийн халдварын тоо 953, дотоодын халдвар 494 боллоо. 

 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.235.8)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.