Ардчилсан нам ҮНДСЭН ДҮРМЭНДЭЭ өөрчлөлт оруулжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-12-19

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын онцгой нөхцөлд цахимаар зохион байгуулагдаж байгаа Ардчилсан намын Х их хурал ажил хэрэгч, ил тод, нээлттэйгээр үргэлжилж байна.

21 аймаг, 9 дүүрэг, 100 гаруй сум суурингаас нийт 2100 төлөөлөгч Ардчилсан намын цахим хуралд оролцож байгаа нь Монголд анх удаа болж буйгаараа онцлог юм. Х их хурал УИХ-ын гишүүн, Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааны улс төрийн илтгэл, хурлын тэргүүлэгч О.Амартүвшингийн  “Ардчилсан намын удаа дараагийн улс төрийн сонгуульд ялагдсан шалтгааныг судалсан дүгнэлт”-ийг сонслоо. Үүний дараагаар Ардчилсан намын Х их хурлын хэлэлцэх гол асуудал болох Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж эхэллээ. Үндсэн дүрмийн өөрчлөлтийн хэлэлцүүлэг асуулт асуух, санал хэлэх, санал хураах гэсэн  3 хэсгээс бүрдэж байна. Хурлын төлөөлөгчид асуулт асууж, хариулт авах хэсэг дуусч, яг одоо саналаа хэлж байна. Үүний дараагаар намын үндсэн дүрэмд оруулж буй өөрчлөлт тус бүрд санал хураалт явуулснаар өндөрлөсөн юм.

Цахимаар хуралдаж баталсан Үндсэн дүрмийн өөрчлөлтөө Улсын дээд шүүхэд бүртгүүлэх ёстой. Үүний дараагаар дахин их хуралдаанаа хийж намын дарга аа сонгох юм. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.41.235)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.